Хамгийн сайхан өдөр.

Background color
Font
Font size
Line height

Бид их сургуулийн төгсөх ангид орсон байлаа.
2 хоногийн дараа манай сургуулийн төгсөгч нарийн уулзалт болох нь би  уулзалтандаа зориулж даашинз хүртэл авсан үнэхээр сонин санагдаж байгаа шүү. Их сургуульд орсноосоо хойш нэг их эмэгтэйлэг хувцаслаагүй жилд ганц удаа шинэ жилд зориулж даашинз өсгийтэй гутал л авж байсансан. Авахгаад гарах бүрд яг л найз охиндоо сонгож буй мэт санагдаад л их эвгүй. Бүр загварийн дугуйланд явж өсгийтэй гутал дээр алхаж хүртэл сурсан гэсэн ч эрэгтэйлэг байдал минь нэг их гараагүй л байна. Үс маань дал давтал ургачихсанийг хэлэх үү хааяа тээртэй ч хааяа гоё.

Төгссөнөөсөө хойш нөгөө хэдтэйгээ хамгийн сүүлд 2р курсд байхдаа л уулзсан байх тэд ч намайг эмэгтэй хүн болсонг мэдээгүй. Харин Чанёол бид 2 одоо ч хэвээрээ. Бэкхёнтой ч байнга уулзаад байгаа. Тэдний хувьд гэвэл. Сэхүн Кай 2 хамт хөгжим бүжгээр сурдаг бүр нийлээд бүжгийн агентлаг нээсэн болохоор тогтмол орлоготой замаа олчихсон. Бэкхёний хувьд гадаад дотоодоор их явдаг болсон ер нь ажилаа олсон төгсөөд диплом авах л дутуу гэхээр харин Сухо анхнаасаа мөнгө тэй айлийн хүүхэд байсан болохоор эдийн засгаар сурч байгаа төгсөөд шууд ажилтай одоо бараг ажилж байгаа сурагтай. Миний хувьд би загвар дизайны чиглэл хөөж явсанлдаа үнэхээр итгэмээргүй сонголт хийсэн гэхдээ надад таалагддаг эмэгтэй хүн болоход минь их түлхэц болдог. Харин Чанёол маань надад олдохоо байсан. Ахлах сургуулиа төгсчихөөд нэг киноны туслах лүрийн шалгаруулалтанд орж тэнцээд кино цацагдасний дараа түүнд урлагийн сургуулиас урилга ирж жүжигчнээр сурах болсон. Бас л итгэмээргүй. Гэхдээ л ийм зүйлс болчихсон...

Би ч урьдийн адил үргэлжийн айдастай байсаар байдаг болсон. Эмэгтэй хүн болсон мэдрэмж нэг л эвгүй. Бүхэл бүтэн 4 жил өнгөрсөн байхад би өөртөө гаднах төрхөөсөө өөр эмэгтэйлэг өөрчлөлт хийсэнгүй. Хамгийн сайхан байгаа зүйл бол олны өмнө Чаннитайгаа хөтлөлцөөд болзох л байна. Тэр ч нууж хаах юмгүй болсонд бөөн баяр болж байгааг хэлэх үү...

Айдас түгшүүр сандралтай хүлээсээр эцэст нь уулзалтын өдөр ирэв. Тэд намайг харчихаад юу гэж хэлэх бол юу гэж бодох бол? Таних болов уу?

Бодолд автан сууж байтал утас дугарлаа. Чанёол залгаж байна гадаа ирчихжээ.

Бид хамт явсаар уулзалт болох газар ирэв.

Би:Их олон хүн цуглажээ.

Чанёол гараас минь атган нүдрүү минь харлаа.

Чанёол:Айж байна уу?

Би толгой дохив.

Чанёол:Зоригтой байгаарай. Тэдний юу гэж ярих талаар битгий бод тайлбарлах ч хэрэггүй. Би дэргэж чинь байна ойлгов уу?

Би:Ойлголоо. Би хичээнээ.

Бид машинаасаа буухад нөгөө хэд шууд л бидэн дээр ирэн Чанёолтой гар цохин дараа нь бүгд надруу харчихав.

Кай:Юу вэ? Гаын аа чи Сухогоос салаад Чанёолтой үерхчиж байгаа юм уу?

Чанёол:Гаын бишээ. Хараад танихгүй байгаа юм уу?

Сэхүн:Нэг л танил...

Чанёол:Энэ чинь Сы...

Би түүний гарнаас өөрийн мэдэлгүй чанга атгачихав.

Чанёол яриагаа таслан намайг яаядаа гэсэн харцаар надруу харах нь тэр.

Кай гэнэт надруу гараа сунгаад:Ким Жунин Кай гэж болно.

Би:Таатай байна.

Сэхүн:Ямар сонссон хоолой вэ?

Кай сэхүны мөрөн дээр гараа тавин:Энэ Сэхүн тэр цаанаас Бэкхён ирж байна.

Би зүгээр л инээмсэглэв.

Кай:Чиний нэр?

Чанёол:Манай хүнийг битгий дарамтанд оруулаад байлдаа.

Кай:Өөө сүртэйшдээ. Заа за.

Сэхүн:Та 2 тэгээд хэзээнээс үерхэсэн болоод төгсөлтөн дээрээ авчирж байгаа юм. Би нэг төгсөлтийнхөө охидуудыг андадгүйдээ. Энэ охиноос бусдыг нь.

Чанёол:Ахлах сургуулийн 2р ангиасаа үерхэж эхэлсэн.

Бэкхён:Та нар мэдэхгүй байх нь аргагүй. Их нууцлагдмал хүн байсан. Гэхдээ танихгүй байж болохгүй.

Сэхүн:Надад яг Сынёон шиг харагдаад байгаа ч тийм биш байх.

Бэкхён:Т...

Би түүнийг өнгөцхөн цохиж амжив.

Бэкхён надруу нэг харснаа инээгээд:Сынёон мөн. гээд хэлчихэв.

Би тэдэнлүү харж чадалгүй харцнаас нь далжин Бэкхёныг дотроо харааж цүхэж байлаа. Магадгүй тэр надад ямар эвгүй байхыг бодолгүй ингээд хэлчихсэн байх үнэнээ хэлэх нь дээр гэж бодоод.

Тэд ямар царай гаргаж байгааг хармааргүй байна юу гэж хэлэхийг нь ч сонсмооргүй байна.

Кай:Тэг-вэл хүйс-сээ
со-солиулчихсан юм уу?

Бэкхён:Тийм бишээ анхнаасаа эмэгтэй хүн байсан юм.

Сухо:За юу байцгаана. Удаан уулзсангүй шүү. Наад царайнууд чинь яачихаав.

Сэхүн:Сынёон Чанёолын найз охин юм байна.

Сухо:Юувдээ!... Юу нь ч эхлээгүй байхад уучихаа юу?

Кай:Сынёон эмэгтэй?... Та 3 битгий тоглоод байлдаа. Тэнэг юм яриад л....

Сухо юу ч ойлголгүй бидэн лүү ээлжлэн харж байлаа.

Яг энэ үед бүх төгсөгчдийг дотогш орохыг хүсэхэд Чанёол намайг хэцүү байдалтай байгааг мэдсэн бололтой шууд түрүүлээд намайг хөтлөөд алхачихав. Энэ ч болсон юм.

Гэхдээ тэд ингэж хүлээж авлаа яг л тоглоом шиг, угаасаа тоглоом шиг л санагдах зүйл л дээ уг нь, харин бусад нь яах бол.

Бид алахсаар дотогш орох үед би дахиад гацчихав.

Чанёол:Ормооргүй байгаа юм уу?

Би:Чи харав уу? Тэдний яаж хүлээж авсанг тэд ингэж байхад бусад нь надруу ус цацах байхдаа.

Чанёол:Бэлэн биш байгаа бол явцгаая.

Би толгой дохиход тэр инээснээ намайг үнсээд чихэнд минь ойртоод:Оронд нь болзвол ямар уу?

Би дахиад л түүнд толгой дохин хариулахад тэр намайг хөтлөн буцах замд нөгөө хэд өөдөөс ирж байсан ч чанёол юу ч ярилгүй өнгөрчихөв.

Би хальт эргэж харахад тэд зүгээр л бидний хойноос харж байлаа.

***

Чанёол намайг дагуулан олон газраар орж бид хамтдаа олон зүйлийг хийсэн юм.
Бид явсаар орой манайд ирэн хамт зурагт үзэн тэврэлдэн сууж байтал хонх дугарах нь тэр бид ч гайхан чанёол босож очин хаалга онгойлговол нөгөө хэд маань ууттай юм барьсаар орж ирэв.

Чанёол:Та нар чинь төгсөгчидтэйгөө ууна гэсэн яасан?

Кай:Тэд нар юу юм бэ? Юу ч биш.

Сэхүн:Хуучны сайхан цагаа дурсмаар байна.

Кай:Алив ээ. Ууцгаая Ийшээ ширээрүү. И Сынёон чи ч бас.

И тэд намайг И болсон г хүртэл мэджээ. Ахлах сургуулиа төгсөөд л энд иргэнших үедээ аавтайгаа уулзаж учраад овгийг нь авсан. Бид энэ талаар Аавын эхнэр Гаын хэн хэнд нь ч хэлэлгүй дундаа шийдсэн юм. Харин энэ талаар Бэкхён тэдэнд ойлгуулж хэлжээ.

Би ч итгэлгүйхэн ширээний ард суув.

Сухо:Сынёон зүгээрдээ бид хуучин шигээ л байна. Чи бидний найз хэвээрээ.

Кай:Санаа зоволтгүйшүү! Бэкхён бүгдийг нь ярисан. Ахх тэгээд бас Чанёол та 2 бүр яаж ингэж нууж чадваа арайчдээ. Найзуудаасаа нуусанд чинь уур хүрээд байх юм.

Сэхүн:Гэхдээ Сынёон халуухан юм аа.

Чанёол:Миний найз охинд хандрахгүйшүү! Наад нүд мүдээ!

Бид ч инээлдэн тэдний авчирсан зүйлийг задлан үргэлжлүүлэн ярьж суув. Тэд яг хэвээрээ байна. Бас бүгд янз бүрээр хүлээж авалгүй хуучин шигээ байгаа болохоор санаа минь аль хэдийн амарчихсан юм. Би аль хэдийн айдастайгаа нүүр тулаад бүр ялчихлаа. Эцэст нь ингээд жинхнээсээ цаашид болох бүх зүйлд бэлэн болох өдөр ирдэг байхнээ. Одоо ингээд амар амьдар ч болно гэж үү? И Сынёон... И Сынёон. Сынёон гэдэг жинхэнэ хүн одоо л бий боллоо.

Кай:Гэхдээ Сынёон юм дугаралдаа. Нэг сонсоё.

Бэкхён:Бас бидэнд хоол өлсөөд байна.

Би:Давраад бай өөрсдөө хий.

Сэхүн:Ёо шар үс бослоошдээ бүр.

Би: -_-

Тэд дахиад л инээн дараа нь хоорондоо ярилцаад захиалгын хоол авчруулав.

Кай:Яааа сайхан харагдаж байна.

Кай хоолоо задлан тавихад би ч нэгийг нь аван идэхгээд өөртөө ойртуултал гэнэт дотор муухайран огиулчихав.

Тэд бүгд над руу том нүдлэн харав.

Би дахиад л огиулав.

Бэкхён:Сынёон чи арай...

Сэхүн:Чанёол та 2 арай...

Гэнэт л би энэ сард нэг ч удаа найз ирээгүйг санан том нүдлэхэд дахиад л огиулан угаалгын өрөөрүү гүйв.

Арайхийж дээрдчихээд иргэж гарч ирэхэд Чанёол намайг тэврээд авав.

Тэд орилолдон алга ташиж байлаа.

Чанёолын нулимс мөрөн дээр дусахад тэр ам нээн:Би баяртай байна. Сынёон аа. Би бэлэн байна...
.........


Зааза Та бүхэндээ энэ өдрийн мэнд энэ хүртэл надтай хамт байсанд баярлалаа. Үнэндээ төгсгөлөө бодсон байсан ч яаж төгсгөхөө бодсоор зөндөө удчихлаа. Кк Эцэст нь Манай Сынёон эмэгтэй хүн болж бүр ээж боллоо.  Сайхан уу? Аая кккк өөр хэлэх зүйл алгаа Лобб шүүү гаааяк ♡♡♡♡♡♡

The End

You are reading the story above: TeenFic.Net