Миний түүх их энгийн.
Би аль хэдийн ядуу бас ядруу оюутны хэвлийд бүрэлдэн бий болсон байв.Миний ээж гэх дөнгөж их сургуульд орсон жоохон охин багадаа л бие муу унж тусдаг байсан учир надад ч ихээхэн санаа зовж 9сарыг яаж тэсэж өнгөрүүлэх тухайгаа бодосний эцэст нэг өдөр санаандгүй гадаадын зуулчидтай тааралдсан юм. Тэд бол ноён Steve Johnson, хадагтай Jessica Johnson болон тэдний бяцхан охин Bella Johnson нар байсан юм.
Яаж таарсан бэ? Гэж үү?
Би саяхан хэлсэндээ ээж минь ядруухан бие султай учраас мөнгө олох гэж хичээсэн ажлын ачааллаасаа болж тэдэнд юм зарж байгаад ухаан алдаад унчихсан мэдээж гадаад улсууд чинь ямар соёлтой билээдээ ээжид туслаж буусан буудалдаа авчиран асарч босгож ирсэн юм.
Ээж ч тэдэнд учраа хэлэн аятайхан үрчлүүлчих хүн асуухад тэд азаар солонгосоос хүүхэд үрчилж авахаар ирсэн байж таарсан ингээд тэдний тохиролцоо хэрвээ би хүү байвал намайг үрчилж авна гэсэнд байсан юм.
Учир нь Johnson ийхон дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болсон байлаа.
Тэд ч эмнэлэг явж эхо д хэд хэдэн удаа харуулсаны эцэст намайг хүү гэдгийг батлан бүх юмаа жин тан болгон намайг төртөл ээжийг асарч байхаар болов.
Ингээд нэг л мэдэхэд үлдсэн сар дуусаж ээж минь эмнэлэгийн орон дээр намайг төрүүлэхээр хэвтэж байсан.
Johnson ийхон ч намайг тэсэн ядан хүлээнэ.
Нилээн удасны эцэст би төрөн эм ч баяртайгаар төрөх өрөөнөөс гаран баяр хүргий гээд үргэлжлүүлэх үг хэлэх гэтэл дотроос нь өөр нэг эмч яаран дуудахад бүх юм буруугаар эргэсэн юм хэдий би эрүүл саруул төрсөн ч ээж минь бие султай байсан учир тэр үедээ шууд л зүрхний хэм огцом бууран эмч нар яаж оролдоод түүнийг аварч чадаагүй юм. Энэ үйл явдал Johnson ийхонд их хүндээр туссан.
Бас өөр нэг золгүй явдал гэвэл би эрэгтэй биш эмэгтэй болж таарав.
Эмч нар энэ талаар ямар ч тайлбар өгч чадаагүй юм. Гэхдээ Johnson ийхон намайг өргөж авсан.
Гайхалтай нь юу вэ? Гэвэл
Өрөвдөлтэй ээжийг минь бурхан харж үзсэн мэт хэд ч үзсэн хүү гэж гарсан эхо зураг Johnson ийхон намайг өргөж авна гэсэн баталгаа байсан учир ээж минь санаа амар надад санаа зоволгүй явсан байх.
Тэд ч намайг Бурхны бэлэг гэж хүлээн аван өөрийн хүүхэд шиг л хайрлаж өсгөсөн юм.
Гэхдээ нэг хачирхалтай нь тэдэнд миний шулуухан шанаа өтгөн хөмсөг эрэгтэй хүн шиг байлгаж болно гэсэн бодол төрүүлэн багаас нь минь л намайг яг эрэгтэй юм шиг өсгөсөн.
*17 жилийн дараа*
(Англиар)
Jessica:Seung ээж нь бүгдийг нь бэлдчихлээ.
Би ээжийг тэврэн:Үргэлж ингэх юм аа та ^_^
Steve: Seung болгоомжтой байгаарай чи анх удаа л солонгос явах гэж байгаа юм чинь хэцүүхэн л байна байх
Би:Зүгээрдээ аав аа миний төрсөн нутаг шүүдээ би алзахгүй ээ!
Bella:Ахх Seung би чамайг үггүйлэнэдээ. Чи ингэхэд яагаад ийм өндөр царайлаг юм бэ?
Мэдээж би хэлсэн шүүдээ миний өтгөн хөмсөг шулуун шанаа сайхан үс засалт намайг хангалттай эрэгтэйлэг харагдуулдаг. Уг нь ээж аав 2 дунд сургуульд анх ороход л буцаад эмэгтэй болох саналыг тависан ч би өөрөө хүсэхээ болих хүртэл энэ хэвэндээ байя гэж шийдсэн тэд ч намайг дэмжисэн одоо бараг эрэгтэй гэдэгтэй эвлэрч байгаа.
Би:За юу гэждээ эгч ээ би найзууд дундаасаа харин хамгийн намхан нь .
Bella:Өндөр чинь ер нь хэд болсон бэ?
Би:сүүлд үзэхэд 175 байсан байх
Bella: хоолой чинь хүртэл баргил байх гэж чи ч охин байсан бол яг модел оо
Би:За боль доо
Jessica:Оройн хоолны цаг хонгорууд минь хоолондоо.
Бид ч хийж байснаа орхин оройн хоолоо идэхээр ширээ тойров.
Steve: хүү минь тэгээд солонгосд очоод Seung Johnson нэрээрэй явахуу?
Би: Юу лдаа аав аа Seung johnson гэж бичих ч дуудах нэрээ Ahn Seungyeon болгомоор байна
Steve:чиний л сонголт шүүдээ
Bella:дажгүй сонсогдож байна.
*Хаалга тогших*
Jessica хаалга онгойлгон:Хэн ирсэнг хардаа Seung
Үүдрүү харвал миний найз охин. ? За мэдээж бүгд л намайг эрэгтэй гэж боддог болохоор олон ч охин араас минь гүйдэг ганц нэгтэй нь сэтгэлийг нь бодож үерхэж үзсэн ч шал утгагүй байсан одоо ч ялгаагүй сэтгэлийг нь бодоод л үерхэсэн нэр зүүж байнадаа хааяа хүссэнээр нь хацар дээр нь үнсэнэ гээд л. Яахав миний бие галбирийн хувьд туранхай бас булчинлаг учир нь миний гэр бүл надад их санаа тавьдаг би багаасаал бүх л зүйлийг сурч судалсаар ирсэн дээрээс нь цээжэндээ хэлбэртэй хатуухан юм ороож явдаг болохоор миний цээж ч тэвэрхэд их тухтай шүү азаар миний хөх тийм ч том биш юм даа.
Alice орж ирэн ээж аавтай мэндлэн үнсүүлчихээд миний хажуудах хоосон сандал дээр суун манай гэрийхэнд минь хөгжилтэй зүйлс ярин удаан хөгжөөж байлаа. Бүгд л аль хэдийн дасчихсан учир найз охинтой талаар нэг их тоодоггүйлдээ.
Нилээн удасний эцэст Alice ч явахаар болж би түүнийг хүргэж өгчихөөд гэртээ ирэхэд гэрийхэн ч бүгд зурагт аа үзэн сууцгаана.
Jessica: Alice ч сайхан охин шүү Seung минь эрэгтэй байсан бол хурим яримаар л байлаа.
Би:За ээж битгий тийм юм яриа та арай л дасчихлаа салахгүй бол болохгүй нь
Jessica:чи дасдаггүй гэж үү? Хүү минь чи ер нь жинхнээсээ эрэгтэй болох талаар бодож үзсэн үү?
Би бага зэрэг балмагдан:Үгүй ээ бодож байгаагүй.
Steve: их сонин сонсогдож байна шүү! Бид чамайг буцаж эмэгтэй болохоос татгалзаснаас хойш бага багаар мөнгө хурааж байсан юм.
Би:Би огт бодож байгаагүй ээ бас охид ч хөвгүүд ч аль нь ч миний сэтгэлийг хөдөлгөдөггүй тийм болохоор энэ яриагаа жоохон азная тэгэхүү?
Тэд ч санал нэгдэн босоцгоон миний юмнуудыг бэлдэхэд туслацгаав.
*************
Гэрийнхээтэйгээ салах ёс хийн онгоцондоо суулаа. Нэг л сайхан мэдрэмж мэдрэгдэн нилээн удаан яван солонгост ирэв.
Солонгосчуудын яриаг сайн ойлгохгүй ч гадарлан толгойгоо дохин явсаар аавын авч өгсөн тохилогхон байранд ирэн ач аа бараагаа цэгцлэнэ.Хөршүүд маань ч анир чимээгүй сайхан юм. Магадгүй би хийх зүйлсийн жигсаалт гаргах хэрэгтэй байх.
Хэд хоногийн дараагаас хичээлч эхэлхэнэ тэр хооронд дэлгүүр хэсэн хэрэгтэй юм аа авдаг хэргээ.
***********
Маргааш хичээл эхэлхэнэ догдолж байгаач нэг л хачин уйтгартай байх юм.
Хийх юм аа олж ядан цонхоор харвал хэдэн хөвгүүд байрны арын талбайд сагс тоглож байлаа. Би ч баярлан шууд л хувцсаа өмсөн тэдэндээр очин хэсэг харж суулаа.
Яаж тэдэнтэй нэгдэх вэ? Яриаг нь яаж ойлгох уу? Гэж бодон суутал бөмбөг өөрөө над дээр хүрээд ирлээ нь тэр би ч аван тэдэнд өгөхдөө.
Солонгосоор арайхийж л хамт тоглож болохуу? Гэж асуухад тэд эелдэгээр хүлээж аван би ч дунд нь орон гялалзуулж өгвөө. Азаар би сагсны ер нь спортын улаан хоббитон юмдаа.
Нилээн удаан тоглон ядарцгаан сандал дээр суун савтай усаа булаацалдан ууцгана.
Нэг ягаан үстэй өндөр залуу:Ахх сайхан тоглолоо маргаашнаас ингэж тоглох завгүй болнодоо.
Бас өөр нэг нь:Харин тиймээ ахлах ангид орчихлоо хичээлч бүр их болох байх.
Би тэдний юу яриад байгааг нь нэг сайн ойлгоогүй ч маргаашийн талаар бас хичээлийн талаар ярьж байгааг гадарлаж байлаа тэд ч хичээлдээ дургүй бололтой.
Тэд цаашаа бөөнөөрөө маш олон зүйл ярив би бүр юу ч ойлголгүй аргаа баран голд нь орон:Залуусаа ангилаар ярихгүй биз ойлгодоггүй ээ гээд арай ядан солонгосоор хэлэхэд тэд инээлдэцгээв.
Нөгөө ягаан үст:чамайг мартчихсан байнашдээ. Чи Америк юмуу? Ази төрхтэй юмаа.
Би:Тиймээ би америк бас үлдсэн нь юу гэсэн үг вэ?
Тэр инээснээ:Пак Чанёол гээд гараа сунгалаа би ч гар барин зөрүүлэн нэрээ хэлэхэд тэд бүгд нэрээ хэлэн танилцацгаав.
Тэднийг Пак Чанёол, У Сэхүн,Ким Жунин буюу кай, Ким Жүнмён буюу Сухо болон 4нь хятад. Тэднийг Лэе Крис Лухан бас Тао гэдэг.
Би ч нэрийг цээжлэх гэж их зовсон шүү азаар бүгд л надтай дөхүү өндөртэй юм.
Бид ч удаан ярилцлаа.За бас үгүйн байнаа би зүгээр л сонссон.
Ядаж байхад тэдэн дунд англи хэлтэй хүн сухогоос өөр байхгүй юм.
Сухо ч ганц нэг яриаг нь орчуулж өгснөө сүүлдээ залхууран хальт хульт юм хэлж өгч байснаа тэднээс тасран миний хажууд суун:Чи сурах гэж ирчихээд багшийнхаа ярьсанг ойлгохгүй бол яах юм айн?
Би:багш их удаан бас зөв ярьдаг. Харин та нар хурдан бас хар яриагаар яриад байгаа болохоор би юу ч ойлгогүй байна.
Сухо нэг бодсоноо:За бас тийм юм байна. Ммм тэгээд хаана сурах юм.
Би:Эндээс нилээн хол. Нэр нь юу билээдээ
Сухо:Аан за бараг л мэдчихлээ энэ хавьд угаасаа нэг их ахлах сургууль байдаггүй.
Би*толгой дохин*:Та нар нэг анги уу
Сухо:Тиймээ. Ингэхэд чи европ хүн гэхэд нэг л биш юмаа.
Би:Аан тэр үү? Би солонгос хүн лдээ
Сухо:Бүр мэдээд байсан юмаа. Үрчлүүлсэн юм байна тийм үү?
Би:яахав за бараг л
Бид нилээн удаан ярилцан нэг сургууль бүр нэг анги гэдгээ ч мэдэцгээн нар нилээн доошлоход салан гэр гэрлүүгээ харив.
Энэ өдөр шинэ найзуудтайгаа танилцлаа харин маргааш юу болох бол сонирхолтой юмаа.
You are reading the story above: TeenFic.Net