Оршил

Background color
Font
Font size
Line height

Феодалын нийгэмт Солонгосын урт удаан түүхэнд гарал угсаа доогуур ч нийгэмд чухал нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэгэн давхарга чухал үүрэг гүйцэтгэж иржээ.

Бидний сайн мэдэхээр Дууч эмс буюу Гинёо нар нь боол гаралтай, сайтар бэлтгэгдсэн, дуу бүжиг зэргээр өндөр дээд зиндааны эрчүүдийг баясгадаг зугаацуулагчид байв. Олонд танигдсанаар нь тэднийг Солонгос маягийн Гейша гэж үзэх нь бий.

Солонгосын үе үеийн түүхэнд Гинёо нар улсаас зөвшөөрсөн зугаацуулагчид байж, төрийн янз бүрийн үйл ажиллагаанд оролцон, улсын  хэрэгт хувь нэмрээ оруулж ирсэн билээ. Хааны ордонд олон тооны Гинёо нар ажилладаг байсан ба цаашид улс орон даяар тархаж, Солонгосын урлаг, уран сайхны томоохон төлөөлөгчид болсон байна.

Тэд сайтар бэлтгэгдэж, олон зүйлийн эрдмээр хичээллэдгийн дотор уран зураг, шүлэг яруу найраг, утга зохиол зэрэг багтдаг бөгөөд хэдий угсаа гарвал доогуур ч сайтар боловсорсон уран сайханчид хэмээн хүндлэгддэг байжээ. Урлаг уран сайхнаас гадна эмнэл домнол, оёдол эсгүүрт суралцдаг байв. Тэд Солонгосын ардын урлаг, уламжлалт соёл шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

Гинёо нарын түүх хаанаас эхтэй болохыг сөхөн үзвээс үүсэл гарвал нь Нэгдсэн Шилла улсын үед буюу 7-9-р зууны хооронд хамаарна. Тухайн үеийн Хуаран буюу элит бүлгийн хүлэг баатруудын өмнөх үе болох Вонхуа нь анхны Гинёо байжээ. Гэвч тэдний хооронд нэгэн том ялгаа байсан нь, Вонхуа нь Шиллагийн дээд зиндааны гэр бүлээс гаралтай байсан бол Гинёо нь хэзээд доод давхаргынхан байж ирсэн.

Өөр нэгэн эх сурвалжид бичсэнээр Нэгдсэн Шилла болон Гурван улсын үе дуусаж, Гурёо улсыг үндэслэн босгосон тэр цагт хуучин Пэгжэ улсын иргэд эх нутгаасаа дүрвэн гарч, хагас нүүдлийн хэв маягт орсон бөгөөд Гурёогийн анхны эзэн хаан Тэжу тэднийг улсын аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзсэний үндсэн дээр боолчилж эхэлснээр Гинёо бий болсон гэдэг.

Угсаа гарвал үл хамааран Гинёон хувь заяа Гурёо улсын үед бүрэлдэн зурагдсан ба энэ үед л тэд нийгмийн тогтсон нэг давхарга болж, олон танигдсан билээ. 12-р зууны төгсгөл гэхэд тэдний тоо толгой хурдацтай өсөн нэмэгдэж, үүнээс улбаалан Гинёо нарын данс бүртгэлийг хөтөлж эхэлсэн ажээ. Мөн энэ үед анхны Гинёон сургууль бий болж, нарийн чанд бэлтгэж эхэлжээ. Төрийн сургуульд бэлтгэгдсэн Гинёо ордонд үйлчлэх эрхтэй болно. Тэдний ордонд гүйцэтгэх үүрэг бусад төрийн албан хаагчдын нэгэн адил чухал байр суурьтай байлаа. Тэд хаанд, хааны ихэс дээдэст үйлчилдэг байв. Энэ уламжлал Чусоны үед ч үргэлжлэн тогтжээ. Тэд мөн төрийн аливаа баяр ёслолд оролцох ба тэдний байр суурь төрийн боол нэр дор бичигдэн үлджээ.

Чусоны эрин эхлэхэд төрийн зүгээс Гинёо нарын давхаргыг харах өнцөг тун адармаатай, хоёрдмол шинжтэй болж ирэв. Чусон Солонгос маягийн Күнзийн сургаал дээр тогтож байсан ба үүнээс улбаатай Гинёо нарыг хавчиж эхэлсэн байна. Хэд хэдэн удаа энэ давхаргын үйл ажиллагааг хориглох оролдлого хийж байсан ч эмэгтэйчүүдийн нэр нөлөө болон гэрийн эхнэрийн байр суурь алдагдахаас айсан ихэс дээдсийн нөлөөтэйгөөр энэ бүгд амжилтгүй болжээ. Гинёон давхаргыг устгаснаар олон хүчний бай болж, олон ихэс дээдэс эсэргүүцэл илэрхийлэн, төрийн тогтвортой байдал алдагдана гэж Хаан эзнийг ятган сэнхрүүлж байсан нь тухайн үеийн Гинёон байр суурь хэчнээн бат бөх, нэр нөлөөтэй байсныг харуулж байна.

Ёнсангүний харгис бурангуй хаанчлалын он жилүүдэд(1494-1506) Гинёон байр суурь төрийн бэлгэ тэмдэг болтлоо өсөн нэмэгджээ. Тэрээр эмэгтэй хүнийг дур таашаалын хэрэглүүр болгож, оточ Гинёо нарыг ч зугаацуулагч болгон хувиргасан байлаа. Ёнсангүн улс орон даяар эрэл хийн, нийт мянган Гинёог ордондоо цуглуулж, улсын төсвөөс төлдөг байлаа. Тэр ордны Гинёон давхаргыг хоёр хуваасан нь, өөртэй нь дэр нэгтгэсэн бол "Тэнгэр", бусад маягаар үйлчилсэн бол "Газар" болж, тус тусын хүрээлэнд байрладаг болжээ.

Ёнсангүний хаанчлал унасны дараа тэдний байр суурь эргэн хэвэндээ орж, ордны Гинёо нарийн ажил үүргийг хуульчлан, ордныхон тэднийг хэзээд бие махбодын хэрэгцээнд боолчлохгүй гэж тусгаж өгсөн ч бодит байдал дээр тэднийг хүссэн хэрэгцээндээ ашигласан хэвээр байлаа.

1895 оны Габугийн хувьсгалаар Солонгосын ангийн системийг халж, боолчлолыг ч устгав. Бүх Гинёо нарын эрх чөлөөг буцаан олгожээ. Гэсэн ч бодит байдал дээр Гинёо нар бусад боолуудын адил олон жилийн турш дээдчүүлд үйлчилсээр байсан билээ. Энэ үеэс тэдний нөхцөл байдал хүндэрч эхлэв. Төрөөс олгосон дархан эрх, ямба үгүйн тул тэдэнд ямар ч давуу тал, хамгаалалт байсангүй. Тиймээс тэдний давхарга 20-р зуун гарсаар үгүй болсон билээ.


Нийгэм дэх байр суурийн хувьд тэд солонгосын хамгийн доод давхаргынхан байж, энэ нь үе дамжин тогтдог ба Гинёогийн хүүхэд боол, охин хүүхэд шууд Гинёо болдог. Зарчмын хувьд ийм ч тэд хэзээд боолоос дээгүүр эрх эдэлж иржээ. Тэд Солонгосын яруу найргийн өвд үнэлж барашгүй хувь нэмэр оруулсан ба, язгууртан эмэгтэйчүүддтэй зэрэгцэн шүлэг туульс туурвиж байлаа. "Тэдний бие махбод ядуу доорд гаралтай боловч оюун санаа нь дээд зиндаанд заяагджээ" хэмээн ярилцдаг байж. Гинёо болгон бие махбодоор үйлчилдэггүй, өөр олон төрлйн үйл эрхэлдэг байжээ.

Тэдний карьер тун богинохон. 16-17 нас тэдний оргил үе байлаа. 22 наснаас үүрэг нь үндсэндээ дуусна. Цөөн тооны Гинёо л илүү урт хугацаанд ажил үүргээ гүйцэтгэдэг билээ. Энэ нь тэдний бэлтгэгдэх хугацаатай зарим талаар холбогдоно. Бүхий л Гинёо хууль ёсоор 50 настайд тэтгэвэрт гарна. Гинёо байр суриа хадгалах хамгийн том боломж бол ивээгчийнхээ татвар эм болох явдал. Гэвч тоотой хэдэн өндөр дээд зиндааны ноёд л Гинёо татвар авах чадамжтай. Ихэнх Гинёо нас биед хүрч, карьер нь дууссаны дараа орон нутгуудаар тарж, хувийн жижиг дэн буудал, уушийн газар байгуулдаг гэнэ.

Чусоны үед Гинёо нарыг гурван давхаргад ерөнхийлөн хуваасан ба хамгийн дээд зиндааны Гинёо болох Хэнсү нар нь 30 хүртлээ дуу хөгжим эргүүлж болох бөгөөд 30 гарснаас хойш дуу бүжгийг таягдан хаяж, бусад үйлийг хийж болох ба өөрийн зөвшөөрлөөр зочин хүлээн авна. Мөн залуу үеийн Гинёо нараа бэлтгэх эрхтэй болдог ажээ.

Харин хамгийн доод зиндааны Гинёо болох Самсү нь Хэнсү нарын дуу бүжгийг хийх хориотой.

Гинёо өөрийн гэсэн эд хөрөнгө хураах боломжтой ба тогтсон хэдэн дүрмийг дагаж мөрдөх ёстой.

Гинёо болох хэд хэдэн арга зам байна. Нэг бол Гинёон охин болж төрөх, эсвэл охиноо тэжээж чадваргүй ядуу гуцуу айл баян айлд охиноо зарснаар Гинёо болох ажээ. Мөн язгууртан айлын охин ч Гинёо болох тохиолдол гардаг ба ар гэрийн тогтсон ёсыг уландаа гишгэсэн, хатуу чанд дүрэм зөрчсөн зэргээс болж шийтгэлд нь Гинёо болдог.

Тэдний хүрээлэн ордон, зах зээл гээд бүх зүйлтэй ойр байралж, түмэн олны нүдийг хужирлана.

Гинёо Солонгосын гадаад харилцаа, дипломат харилцаанд ч чухал үүрэгтэй байв. Тэд хөрш зэргэлдээ их гүрэн болох Хятадын үе үеийн улсуудтай элч солилцоход дагалдан явж үйлчилдэг байв. Японы түрэмгийлэл орж ирэх болсон цагаас Гинёо нар Япон армийн генерал, офицеруудад урлаг уран сайхан үзүүлэн зугаацуулж, ажил хэрэгт дөхөм болдог байв.

Тэд энэ мэт олон үүрэг гүйцэтгэж, түүхэнд нэрээ үлдээсэн ч тэдний хувь заяа үргэлж дардан байсангүй. Тэдний нэр нэг бүр бусад эрхэм дээдүүд, сурвалжит хүмүүсийн нэгэн адил тод томруун үлдсэнгүй. Цөөн хэдэн Гинёо л нэрээ мөнхөлж чаджээ. Тэдний дунд эрхэм дээд хүний амраг явсан нь бий, эмгэнэлт түүхэн хувь заяатай дууссан нь бий. Хамгийн гол нь тэд хэзээ ч хэн нэгний албан ёсны гэргий, гэрийн эхнэр байгаагүй, байх боломжгүй гэдгээрээ хөөрхийлөлтэй бөгөөд, боолын статус нь тэдний хойч үед наалдаж үлддэг байснаараа хамгийн харамсалтай билээ.


Одоо миний өгүүлэх гэж буй энэ түүх тэднээр сэдэвлэж, тэдний амьдралын гүнд нэвтрэх тул бүх үйл явдал зохиомол болно.

You are reading the story above: TeenFic.Net

#svt #wonwoo