Би: аха-а? арай гэж хэлэх намайг харсан ах уурандаа дэлбэрэх шахна.
Ах: та нар энд юу хийгээд байгаа юм? гэж хэлэн чангаар хэлэхэд Сану үйлдлээ зогсоон: та энэ гуйлгачины юу нь юм? Арай ах нь юм биш биздээ? Ахх бас нэг гуйлгачин байхнээ гэж амандаа хэлсэн ч бүх хүнд сонсогдохоор байсан юм.
Би арай гэж босон ахын урдуур орон түүн лүү толгой сэгсэрвэл ах намайг зөрөн өнгөрөн тэдний урд ирэн: амьнаасаа уйдаж дээ тийм биз... гэж хэлэн шанаадаж орхив.
Ах: хэн ч байсан миний охинд хүрдэггүй юм? Ойлгосон уу? гэж хэлэн хайр найргүй цохиж эхлэв.
Ах яг одоо уурандаа дэлбэрэх ба Сану доор нь бараг л үхдэл боож байв.
Надад Сануг зодуулж байгааг харах гоё байх ч ахтай санаа зовон түүнийг зогсоохыг оролдох бол тэр ухаанаа алдсан байв.
Би: ахаа боль... болиоч дээ...түүнийг алах нь байна... ЯА МИН ЮНГИ Боль гэж чангахан орилоход тэр одоо л хөдөлгөөнөө зогсоох бол би ширээн дээр байх цүнхээ аван түүнийг хөтлөн хамаг хурдаараа гарах бол ах харин бүх хүүхдүүд рүү үхлийн харц шидлэн гарна.
Би түүнийг дагуулан сургуулиас гаран:та мэдрэл муутай юм уу? Тэр хүүхдийг алах нь байна
Юнги уурлан гар хүчтэй саван: би тэгээд яах байсан юм чам дээр бөөнөөрөө нийлж хайр найргүй чамайг зодож байхад би зүгээр инээгээд зогсох байсан гэж үү?
Би:та юу ч хийх хэрэггүй байсан юм. Тэд баян ойлгож байна уу? Тэд баян болохоор л би юу ч хийхгүй тэд нарт зодуулж есөн бусаар хэлүүлдэг байсан юм. Би таныг байхгүй тэгж л тэвчдэг байсан юм. Яагаад гээч бид ядуу ойлгож байна уу? ЯДУУ.... тийм болохоор тэдний хий гэснийг хийж тэднийг яв гэсэн газраар явж бүх зүйлийг тэдний хэлсэнээр хийх хэрэгтэй байж л энд үлдэж чадах болохоор...
Ах: би тэгж чадахгүй. Чи тэгж чадах ч би тэгж чадахгүй мэдэв үү? Би хэнийг ч бай чамд хүрсэн л бол алж ч чадна.
Би: энэ дэлхий дээр юу хүссэнээ хийх тийм амар гэж бодоо юу? Та тийм л мундаг байсан бол яагаад шоронд орсон юм. Ахиад тэгж их шоронд орохыг хүсээ юу? Та дандаа өөрийгөө боддог яагаад намайг бодож болдоггүй юм. Дөнгөж шоронгоос гарчихаад юу гийгүүлсэн гээд ахиад шоронд орох гээд байгаа юм?
Ах: тиймээ шоронд буцаад орохыг үнэхээр их хүссэн юм болов уу? гэж хэлэн мотоциклоо унан яваад өгчихөв. Би харин тэндээ ганцаар уйлсаар үлдэв.
Хараал идсэн баян новшнуудаас болсон. Бүгд үхээсэй билээ.
Гэртээ орж ирвэл ширээн дээр бялуу байв. Би бүх хувцасаа тайлж угаалгын машинд хийнэ.
Тэгээд орон дээрээ суутал гарт утас баригдав. Энн миний утас байх ба гэртээ үлдээгээд орхисон бололтой. Би нээж үзэхэд Юнги ахаас хэд хэдэн дуудлага болон зурвас ирсэн байв.
Яагаад утсаа авахгүй байгаа юм. Ахдаа тэгтлээ их гомдчихоо юу миний Минари. Ах нь мундаг болохоороо хугацаанаасаа эрт чөлөөлөгдсөн. Яагаад гэвэл хөөрхөн дүүгээ харахыг хүссэндээ... даанч гэрт ирсэн чинь чи байхгүй байх юм. Ах нь тэгээд чиний дуртай бялууг авсан. Миний нандин дүү минь хаана байнаа ххэ? Минари хайртай шүү" энэ зурвасыг уншаад өөрийн эрхгүй цухиран уйлав.
Дотор хэтэрхий гэмшиж харамсаж уурлаж хорсож гомдох бүх зүйл холилдон нулимсаар урсан гадагшилна.
Би ч тэр бялууг нь идэж байхдаа ч уйлна. Ахад талыг нь үлдээн хөргөгчинд хийн бас захиа ч үлдээхээ мартсангүй. Хувцасаа сольсоор бүх бие өвдөөд байсанд өвчин намдаагч давхарлан наачихаад гэрээс гаран ажил руугаа явав.
Ажил дээр ирсэн ч бие хүндэрлэн өвдөн тамир тэнхээ барагдана. Ажил дээрээ хэд хэд алдаа гаргаж захиралд загнуулсаныг эс тооцвол нээх их онцын зүйл болсонгүй.
Арай гэж цэвэрлэгээгээ хийж байтал гаднаас зэвүүн амьтан орж ирэн суув. Би арай гэж явсаар түүнд хамгийн хатуугаас нь аягалж өгөхдөө миний гар салгалсан учраас гадуур нь хальт асгаж орхив.
Би уучлалт гуйсан болоод асгасныг нь арчихад Жонгүг хөнтрөн: зүгээр дээ...ахиад гэж хэлвэл би ахин хийж өгөв.
Тэр ахин: ахиад гэхэд би ахин хийж өгөв.
Тэр болсон бололтой. Мөнгөө масктайгаа тавин гараад явчихав. Тэр ахин илүү мөнгө тавин би илүүдлийг нь халаасны мөнгө болгон аваад тардаг цагаасаа ахин 2 цагаар илүү ажилан тарав.
Гэртээ орж ирэхэд бие минь туйлдаа хүрсэнийг мэдрэв. Би шууд л газар өнхөрч унан биеэ дийлж чадахаа ч болин нүдээ анив.
Нэг л мэдэхэд унтсан байх ба хүйтэн шал биш зөөлөн ч биш хатууч биш миний үнэрээр дүүрэн ор дээрээ байх нь тэр.
Энэнээс би ахыг ирсэнийг төвөггүйхэн мэдлээ. Дээш өндийх гэсэн хамаг бие булран бас ганц хөдлөхөд л бие минь салж унах нь уу гэлтэй байсан ч би шүдээ зуусаар босоход гэрт хэн ч байсангүй. Би хөргөгчинд дотор байх бялуугаа шалгавал яг хэвэндээ байх ба би гайхшралд орчихов.
Би унтаагаараа ор луу орсон юм байхдаа гэж бодохтой зэрэгцэн ширээн дээр байх захидал дээр минь үг нэмэгдэн бичигдсэн байв.
"Би нялуун зүйлд дургүйг чи мартаагүй биз...тийм болохоор ганцаараа ид. Бас би түр гарчихаад ирье" гэж бичсэн байв.
Одоо л нэг санаа амран гүнзгий амьсгаа аван цагаа харвал аль хэдийнээ хичээл ордгоороо ороод 30 минут өнгөрсөн байв.
Одоо очиж болох ч би ийм биетэй өнөөдөр тэсэхгүй гэдгээ мэдэж байсан болохоор амрахаар өрөө лүүгээ орон өвчин намдаах наалтаа солин биен дээрээ дүүрэн наасаар орондоо орлоо.
Өвчин намдаах наалт үйлчилгээ үзүүлэн бүх биеэр халуу дүүгүүлнэ. Яг тэр байдалдаа дасан унтдагийн даваан дээр утас хангинан дуугаран нойрыг минь үгүй хийв.
Би утсаа харахад танихгүй дугаар байх ба Юнги ах байж магадгүй гэж бодон авахад бодосноос шал өөр хүн байв.
Би: байна уу?
:байна. Цагдаагийн газраас ярьж байна...
За та нар ч гялалзуулж байна дөө. Одоо вотэ заахгүй хандалт харнаа хха
You are reading the story above: TeenFic.Net