part 28

Background color
Font
Font size
Line height

Жонгүг:манайд очицгоох уу?

Би:айн?

Яг үнэндээ надад сонин сонсогдсон юм лдаа.  Үргэлж асуулгүйгээр захиргаадаж явдаг болохоор энэ удаад ингэж асуусан чинь өөрийн эрхгүй ичин эвгүй санагдана.

Жонгүг наашаа харан:чамд өгөх юм байна. Битгий хүн лүү гаж донтон харж байгаа аятай хараад бай гэхэд би харцаа бууруулав. Түүний гэр лүү явж байх хугацаандаа бид анх удаа л энгийн яриа ийм удаан ямар ч маяггүйгээр бас хачиргүйгээр чөлөөтэй ярин явна.

Би:чамаас асууя гэж бодоод л байсан юм. Чи хаанаас шилжиж ирсэн юм?

Жонгүг:Америкд дунд сургуулиасаа сурч байгаад энэ жил л ирсэн.

Би:аан. Яагаад ирсэн юм?

Жонгүг:ирмээр санагдаад л

Би:Дураараа ярих юмаа

Жонгүг:одоо миний асуух ээлж. Чи яагаад Чон Суд сурах болсон юм?

Би:тэтгэлэг авсан болохоор бас төгсхөд шууд л Сөүлийн их сургуульд орох боломж олддог болохоор л

Жонгүг:Тийм байхнээ.Өөр асуух зүйл байна уу?

Би:чи тэр зургийг яаж авдаг байсан юм?

Жонгүг:ямар?

Би:нөгөө сая цагдаагийн газар өгсөн зурагнууд

Жонгүг:энэ гаж донтон шиг сонсогдож магадгүй ч... чамайг унтсан хойгуур зургийг нь авдаг байсан юм гэхэд би гараа энгэртээ зөрүүлэн:гаж донтон гэхэд Жонгүгийг нүд байдгаараа томрон:тэр үед шаардлагатай тохиолдол байсан болохоор л... гэж сандрах ба би инээн:тоглосон юм даа гэж хэлэн түүнийг мөрийг цохино.

Бид ийн яриа өрнүүлсээр нэг л мэдэхэд түүний гэрийн гадаа ирсэн байв. Намайг хаалгаар нь орох гэхэд тэр хаалганы ард үлдээн өөрөө түрүүлээд орчихов.

Энэ яг юу төлөвлөөд байна. Мэдэх юм юу ч алга. Өнөөдөр нэг л сонин нэг юм л болохоо байждээ.

Нээх их удсангүй хаалга өөрөө автоматаар онгойх ба би гайхсаар орвол эргэн тойрон хав харанхуйгаар хүрээлэгдсэн байх ба удалгүй лааны гэрэл тодрон наашаа ойртох ба бялуу барин наашаа ойртож ирэх Жонгүг байх ба би энэ мөчийг зүрхэндээ сийлэн үлдэхийг хүснэ.

Тэр урд зогсон наашаа инээмсэглэн удалгүй хоолойгоо засан: ккхм...Төрсөн өдрийн мэнд хүргье~
Төрсөн өдрийн мэнд хүргье~
Хайрт Минаридаа төрсөн өдрийн мэнд хүргье~ гэж дуулах ба орж ирсэнээсээ хойш миний уруулнаас инээмсэглэл салсангүй. Түүний уянгалаг хоолой хахир хүйтэнг ч дулаацуулж чадахаар тийм л дулааныг надад өгөв.

Жонгүг:одоо хүслээ бодоод лаагаа үлээгээрэй гэхэд би хоёр гараа урдаа хавсран барин нүдээ аньлаа.

~Түүнтэй хамт урд удаан байлгаж өгөөч~

Би лаагаа үлээхэд хөшиг нээгдэн нарны гэрэл орж ирэв. Би инээмсэглэн:чи энэ бүгдийг бэлдсэн юм уу?

Жонгүг:энэ бас миний нэг урхидах төлөвлөгөө лдөө гэж хэлэхэд нь би чангаар инээнэ.

Хэзээ хамгийн сүүлд лаа үлээлээ? Мэдэхгүй ээ ээж аавыг өнгөрхөөс өмнө лаа үлээсэн байх...

Хэзээ хамгийн сүүлд ингэж их инээлээ? Ямартай ч бас удаж байна....

Хэзээ хамгийн сүүлд ийм жаргалтай байлаа? Бас л нэлээн удаж байна...

Тэгэхдээ түүнтэй байхад үргэлж ийм жаргалтай байх юм шиг санагдаж байна. Түүнтэй хамт байхад үргэлж ингэж их инээж диваажин шиг байх юм шиг санагдаж байна. Тэгэхдээ бас айж байна... энэ их жаргал сэтгэл хөрөлтөөр дуусчихвийдээ гэж...

Тэр гар дах тортоо ширээн дээр тавин миний гарнаас хөтлөөд нөгөө өрөө лүүгээ орж ирэв. Би ч түүнийг дагасаар ороход энэ өрөөнд орж ирэх болгонд маш их догдлолтой болох юм.

Тэр миний гарнаас тавин:миний хоёр дох өөртөө урхидах төлөвлөгөө... нүдээ аниарай гэхэд би нүдээ эргэлзэнгүй анихад тэр удалгүй:одоо нээж болно гэж хэлэхэд би нүдээ аажмаар нээвэл миний урд төсөөлөө ч гүй зүйл угтав.

Гайхалтай гэмээр миний хөрөг зураг. Ховор үзэгддэг миний инээмсэглэлийг гайхалтай гэмээр дүрсэлсэн тэр зургийг хараад сэтгэл дэндүү их догдолсноосоо болж зүрх хурдан хурдан цохилоно.

Би тэр зурганд зөөлөн хүрэн:энийг чи зурсан хэрэг үү? гэхэд Жонгүг инээмсэглэн толгой дохино.

Би тэр зурагнаас харцаа салган түүн лүү харан: бүх зүйлд баярлалаа гэж нүдэндээ нулимстай хэлсэн энэ 3 үг түүний энэ их сэтгэлийн хажууд юу ч биш.

Жонгүг миний өмнө тулж ирэн:нүдээ ань гэхэд би гайхсаар ахин нүдээ аньлаа. Магадгүй намайг үнсэх байх гэсэн хүлээлттэйгээр тэгэхдээ уруулд зөөлөн зүйл юу ч мэдрэгдсэнгүй.

Харин хүзүүнд хүйтэн төмөр мэдрэгдэнэ. Би хүзүүгээ тэмтэрвэл зүүлт байх ба гайхсаар хэрвэл чирнээлэн ягаан далавчтай хээнцэр эрвээхэйн зүүлт...

Би харсан даруйдаа:Жонгүг арай л их зүйл бэлдчихжээ...энэ жоохон гэхэд тэр:яасан муухай байна уу?

Би:үгүй ээ...зүгээр үнэхээр их юм аваад жоохон эвгүй санагдаад л... гэж үгээ зөөж ядан хэлвэл Жонгүг инээмсэглэн:энэ бол миний чамд өгсөн үндсэн бэлэг. Харин энэ зураг бол чамд өгнө гээгүй. Зүгээр л чамд таалагдах эсэхийг чинь л харсан юм.

Би тэр зүүлтийг зөөлөх имрэн түүн лүү харан:Тэгэхдээ энэ зүйл үнэтэй харагдаж байна. Би ийм үнэ-

Жонгүг: Би чамд энэнээс их зүйлийг өгөхийг хүсэж байна гэж яриа таслан хэлсэн үг нь намайг гайхшруулж орхив.

Жонгүг:Чи л одоогийн Жон Жонгүгийг бүтээсэн. Би чамтай учирахаас өмнө...яг л чиний үзэн яддаг Сану шиг хүн байсан. Гэхдээ би амьдралдаа анх удаа л чамайг хамгаалж бас анхаарч халамжлахыг хүссэн. Чамайг зовж байгааг хараад би өмнөөс чинь зовж байх шиг л мэдрэгдсэн. Аажмаар чамд дурлаж сүүлдээ бие сэтгэл бүх зүйл минь ганц хоног ч чамгүйгээр байж чадахгүйгээ ойлгосон... Тэгээд бас олигтой ч энэ үгийг хэлээгүй.
Би чамд хайртай гэж ичингүйрэн хэлсэн тэрнийг хараад миний дотор урьд өмнө нь байгаагүйгээр тийм ихээр догдлол мэдрэгдэнэ.

Түүний ичингүйрэх төрхийг анх удаа харсан болоод ч тэрүү? Түүнээс харцаа үл салгана. Харин тэр эсэргээрээ доошоо харан улаах хацраа нууна.

Жонгүг:чи ингэж хараад байх юм бол...үнсчихнэ шүү. Харахаа боль гэхэд би харцаа салгасангүй.

Энэ удаад сэтгэлээ хорьж чадахгүйгээ мэдэрсэн юм. Ахиад түүнийг өөрөөсөө түлхэж чадахгүй нь... Аль хэдийнээ түүнд дурлачихаад өөрийгөө хуурч чадахгүй нь..

Би түүний хацарнаас барин дээш өөр лүүгээ харуулан удаанаар ойртон нөгөө л чийглэг бас зөөлөн эд дээр өөрийнхөө уруулийг наалаа. Энэ үнсэлт зөөлөн хэрнээ энхрий тийм л үнсэлт байсан юм.

Би буцан салахдаа түүнээс 1 алхам хойшлон ичсэнээсээ болоод улаасан хацраа нуусаар доош харна.

Жонгүг уруулаа эмрэн: Саяных юу гэсэн үйлдэл вэ? Минари арай чи надад дурласан хэрэг үү?

Түүний инээмсэглэн асуусан асуулт намайг бүр ч их ичээж орхив. Би түүний харцнаас дальдчин: нөгөө...нөгөө тийм л бололтой гэж ичин арай ядан хэлэв.

Тэр өдөх мэт:юу гэсэн бэ? Сонсдоггүй ээ

Би доош харсан хэвээр:Би ч-чамд сайн

Жонгүг: юу гэнээ? Сонсогдохгүй байна даа. Хэнд яасан гэсэн бэ?

Би урагш түүн рүү харан:БИ ЧАМД САЙН. ЖОН ЖОНГҮГ ЧАМД САЙН ГЭЖ БАЙНА гэж чангаар хэлвэл тэр өмнөхөөсөө улам том инээмсэглэнэ.

Тэр дундах байсан нэг алхамын зайгаа үгүй хийн урд ирэн зогсоод бэлхүүсээр гараа оруулан өөртөө наан: Ингээд чи албан ёсоор минийх боллоо Мин Нари


Уг нь өчигдөр орой оруулая гэсэн чинь орой интэрнэт тасарчихдаг жавхлан юмаа. Тэгээд чадаагүй шүү. Бас өчигдөр jk маань лаяв хийгээд ямар гоё өдөр байваа тиймээ?Тэгээд та нар намайг юу хүсдэгийг мэднэ шүүдээ тиймээ?💛

Бас миний шинээр эхлүүлсэн өгүүллэгийг уншсан биздээ ххи

You are reading the story above: TeenFic.Net