Би:...
Хариулж чадахгүй нь. Толгойд яг л 2 бодол эргэлдэнэ. Үнэнээ хэлэх худал хэлэх...
Жонгүг холдон зогсон:ахиад л...энэ харц чинь үнэхээр уур хүргэмээр юм гэж хэлэн цааш яваад өгөв.
Би харин яг байсан байрандаа гацчихав. Тиймээ уурлаад өмнөх шигээ бай...битгий ингэж намайг хэцүү байдалд оруул. Зүгээр надаас холдоод өг.
Өглөө эртлэн босоход ах ч надтай зэрэгцэн босон хувцаслана. Цагаан энгийн сорочик дээр зангиа нэг зангидсан болоод гар нүүрээ угаан үсээ өмнөх шигээ замбараагүй хаячихаад шарталтаас болж ярвайсаар гал тогоонд ирэн түүнд зориулж тавьсан шарталтын эсрэг бэлдмэлийг уусаар гараад явав.
Би ч удалгүй үсээ нэг дээш боосоор гэрээс гаран алхана. Ахиад л бодолд Жонгүгийн өчигдрийн хэлсэн үг харц гээд бүгд пянз шиг дахин дахин тоглогдоно. Жонгүгийн өмнө үнэхээр буруутай юм шиг санагдаж байна.
Жимин:юу ингэтлээ бодоов? гэх Жиминий хоолойноос нь цочин хажуу тийш харвал тэр инээмсэглэн харна. Хэзээдээ хажууд ирчихсэн юм болоо?
Би:юу ч бишдээ гэхэд тэр инээмсэглэх аядан:нээрээ танай ах чинь үнэхээр догь гэж сонссон гэхэд би гайхан:хэн тэгж байна?
Жимин инээмсэглэн:амтай болгон л ярьж байналээ гэхэд би гайхан:аан гэж хэлэн сургуулиар ороход охидууд нэг л наашаа сонин харан шивнэлдэнэ.
Би Жимин лүү харан:энд юу болоод байнаа? гэхэд Жимин утсаа гарган:чи чинь хараагүй хэрэгүү? Сургуулийн грүүпд танай ахын Сануг болон Зинни Хэсон хоёрыг болгож тавьж байгаа бичлэг тавигдсан байналээ гэхэд би гайхан утсыг нь булааж авч үзвэл нээрээ л ах байв. Хэн ингээд авчихдаг байнаа.
Гэнэт Жимин гарнаас татан:чамд insta байгаа юу?
Би гайхан: тэр чинь юу юм?
Жимин гайхан:Instagram?
Би:тэр нь бас юу байдаг юм? гэхэд Жимин инээн:чи ч үнэхээр орчлонгоос тасарсан хүн юм байна гээд Жимин утсаа үзүүлэн:энэ чинь л Instagram шүүдээ гэж хэлэн үзүүлвэл Facebook шиг л юм байв.
Жимин ч удалгүй анги руугаа орон би ч бас анги руу ороход Жонгүг наашаа харсан болоод буцан урагш харна.
Би суудалдаа суухад Зинни гэх өнөөх охин ирэн:тэр бичлэгийг чи авсан биздээ? гэж хэлэн заамдан босгоход би түүний гарыг тавиулан:чи сайн хараагүй бололтой би ч тэр бичлэг дотор байсан гэхэд Зинни гэх охин намайг алгадан:чи л тавиулсан байж таараа...чамаас өөр хэн ч биш гэж хэлэн ахин алгадах гэхэд Жонгүг Зинни гарыг барин аван:тийм бичлэгээ тавиулмааргүй байсан бол зөвөөр амьдрах хэрэгтэй байсан шүүдаа Зинни гэх өдөх маягтай хэлэхэд тэр Жонгүгийг гарыг тавиулан:чамд хамаагүй
Жонгүг:ахх чи ч үнэхээр аймшигтай юмаа гэж хэлэн түүн лүү ойртон:тэгэхдээ ахиад ийм үйлдэл нүдэн дээр минь хийх юм бол тамд унана шүү гэж хэлэн түүнийг зөрөн өнгөрөн суудалдаа суув.
Би түүн лүү харахад тэр урагш харан дэвтэр дээрээ юу ч юм сараачин сууна. Ахиад л өнөөх мэдрэмж зүрх хурдан цохилж гэдсэнд эрвээхэй нисэлдэх таатай ч юм шиг энэ мэдрэмж...тэгэхдээ энэ буруу...
Сургуулиас гарахад утсанд мсж ирэв. Энэ Жонгүгаас байх ба нээн харвал: очиж гэр цэвэрлэ гэх захиргаадсан мсж би ч үг дуугүй түүний гэрт ирэн эхнээс нь цэвэрлэж эхэллээ.
Тэр харин гэртээ ирсэнгүй. Би гэрийг нь цэвэрлэж дуусан утас руу нь мсж бичин үлдээх бол удалгүй утас дугаран харвал Жонгүгаас "яв" гэх ганцхан үг л ирсэн байв.
Энэ мсжийг уншаад л хамаг биений үс арзайж бие хүйтэн оргино. Ийм мсж авна гэж бодоогүй бололтой би...хэтэрхий горьдож...
Түүний гэрээс гаран алхаж байтал урдаас Жонгүг ирж байх ба намайг харсан ч хараагүй юм шиг хажуугаар зөрөн өнгөрнө.
Тиймээ миний хүссэнээр тэр надаас холдох замыг сонгож...тэгэхдээ энэ надад таалагдахгүй байна....
Чи хэтэрхий амиа хичээсэн юм Мин Нари.
Бүтэн 7 хоног тийм байдалтай өнгөрлөө. Намайг үл тоомсорлож юу ч ярихгүй мөртлөө өдөр болгон гэрээ цэвэрлүүлнэ. Тэгэхдээ гэрийг нь цэвэрлэж байх үед байдаггүй мөртлөө гэрээс нь гараад явахад урдаас ирж байдаг. Тэгэхдээ мөн л урьдын адил юу ч дуугарахгүй хажуугаар зөрнө.
Харин би түүнээс сэтгэлээ татах биш харин ч эсэргээрээ юм болно. Тэгэхдээ надад буцах зам үгүй.
Нэг талаараа Жонгүгаас хол байсан болохоор түүний галзуу фэн охидууд ч зовоохоо больж Сану ч хааяа нэг үгээр идэхээс өөр муу зүйл болохгүй байгаад баярлах шиг...
Сэтгэл харин авах юмгүй сэмрэнэ. Тэгэхдээ би л ийм замыг сонгосон. Өөрөс хариуцлагаа хүлээх ёстой.
Өнөөдөр хагассайн өдөр миний ганц бүтэн амардаг өдөр ч энэ өдөр би яагаад ч юм эрт сэрэн ахад өглөөний цай бэлдэж өгөн өөрөө усанд оров.
Харин Юнги ах бэлдэж тавьсан хоолыг бүгдэнг нь идээд явсан байв. Би ч хоолоо идэн аяга тавгыг нь угааж тавин ганц амрасных гэрээ цэвэрлэв.
Бас давхар хичээлээ ч хийв. Тэгэхдээ хамгийн сонин нь утсанд Жонгүгаас ганц ч мсж ирсэнгүйд л байв. Энэ нь нэг талаараа сайн ч нөгөө талаараа санаа зовооно. Ахиад өвдөөд хэвтсэн бол яах вэ? Үгүй байхаа үгүй байх...
Би утсаа хэсэг ширтсэний эцэст гарж дэлгүүр орон хүнсээ цуглуулахаар явав. Гарч ирсэн даруйдаа л орой болсон байхыг анзаарлаа.
Амралтын өдөр цаг ч нисэх мэт өнгөрөх юмаа. Би ч амандаа үглэсээр гэрийн ойролцоор биш цааш зах орон хүнсээ цуглуулангаа жижиг түргэн хоол идэн бодол санаагаа сатааруулсаар ганцаараа хийсэн болзоо минь дуусан гэртээ ирэв.
Ирсэн даруйдаа өнөөх л санаа зоволт бүчин авах ба ахиад л утсаа шалгана. Гэнэт утас дугаран сандран харвал Юнги ах байх ба би урамгүйхэн аван:байна уу?
Юнги ах:би өнөөдөр оройтох юм шиг байна. Ажлынхантайгаа хоолонд орох болохоор надад битгий хоол хийгээрэй
Би:за бага уугайрай гэж хэлэн утсаа таслан хажуу тийш шидэн хойш буйдан налан хэвтэв. Жон Жонгүг ахиад өвдчихөөгүй биздээ? гэж өөртэйгөө ярин байж байтал ахин утас дуугарав.
Би бас яарсаар авбал энэ удаад Жонгүг байв. Би утсаа аван:байна уу?
Жонгүг:...
Хариу ирээгүйд гайхан:байна уу? Чамд ямар нэг юм болсон хэрэг үү?
Жонгүг....
Би бүр сандран дээш босон:чи ахиад өвдчихөө юу? Жон Жонгүг
Жонгүг:чи ч их хүн асрах дуртай бололтойдог шүү гэх тоглоомтой хэлэх түүний хоолой сонсогдоход буцан буйдан дээрээ суун:ямар хэргээр залгаав?
Жонгүг:хэлэх зүйл байна...нөгөө гүүрэн дээрээ хүрээд ир гэсээр утсаа тасалчихав.
Би юу гэж хэлэх гэж байгааг тааж ядан очин холоос гүүрэн дээр зогсох Жонгүгийг ажиглавал доош харан утсаа оролдхоос өөр зүйл хийсэнгүй.
Би аль болох түүнээс зайтай зогсон:тэгээд юу хэлэх гээд байгаа юм?
Жонгүг наашаа харан:чи үнэхээр удлаа гэж хэлэн буцан хажуу тийш харан:би чамаас сэтгэлээ татаж чадахгүй бололтой гэж хэлэн над руу өнөөх соронз шиг нүдээрээ ширтээд эхлэхэд нөгөө л танил мэдрэмж биеэр гүйнэ.
Би юу гэж хариулахаа мэдэхгүй доош харан зогсож байтал тэрний наашаа нэг нэг алхамаар ойртож ирж байгаа дуулдахад би хойш нэг алхав.
Тэгэхдээ ахиад хойш алхах боломж өгсөнгүй тэр миний гарнаас татан гүүрний хашлагийг тулуулж зогсуулан:би чамаас сэтгэлээ татаж чададгүйн бол чиний сэтгэлийг өөртөө авахад болох юм байна. Тийм биздээ? гэх шивнэх шахам хэлэх үг түүн лүү харахад хүргэв.
Тэр инээмсэглэн:одоо л наашаа харах шив. Минари надад дурлахдаа бэлэн байгаарай...
Хандалт муу байсан ч яахав биччихлээ. Энэ удаад жинхэнэ хандалт харна шүү
You are reading the story above: TeenFic.Net