part 13

Background color
Font
Font size
Line height

Би: чи ч бас тахир дутуу юм байна гэж хэлэн инээмсэглэвэл тэр инээхээ болин наашаа харан:тийм сонирхолтой байгаа хэрэг үү? гэхэд би гараа аван:хүн тахир дутуугаар нь дуудаад байсан өөрөө ялгаагүй юм биздээ? гэж хэлэн жуумалзхад Жонгүг толгойгоо наашаа ойртуулан:тийм бол би чам шиг харагдаж байгаа байхнээ

Би:ямар?

Жонгүг:аюултай гэж хэлэхэд би түүнээс харц бууруулан:чи угийн аюултай харагддаг гэж хэлэн босоход тэр инээн:чи яагаад намайг чамайг аюултай гэдгийг мэдэх үү? Гэж хэлэхдээ тэр миний нүүрэнд ойртоход би яагаад ч юм сандран:б-и ц..арай м..уутай ай..мар ца..райтай ха..рагддаг болоод аюултай гэж хэлсэн биздээ гэж өөрийн эрхгүй түгдрэн арай гэж хэлэхэд Жонгүг инээн миний хацрын хонхорхойг хатган:тиймээ тийм үнэхээр аймар харагддаг гэж хэлэн инээмсэглэн хажуугаар зөрөв. Юу нь тийм инээдтэй байгаа юм болдоо. Тэгтлээ чанга чанга инээгээд л...ёстой нэг

Тэгэхдээ анх удаа л энгийн яриа өрнүүлсэн удаа байлаа. Хацрын хонхорхойны тухай...жоохон дажгүй байлаа..

Би угаалгын өрөө орон толинд харан инээмсэглэвэд хацранд үүсэх жижиг цэг шиг мөртлөө гүн хонхорхойгоо харан:аймаар...юу нь аймах гэж? Харин ч царайг минь чимэж өгч ганц юм байхад гэж хэлэн ширэв татан гарав.

Буйдан дээр очиход тэр: өөр кино үзье гэж хэлэн суваг эргүүлэн сууна. Би ч буландаа шигдэн сууна. Тэр нэг кино тавих ба эхэндээ үзэж байсан ч сүүл рүүгээ нойр хүрэн угийн төгсгөл нь ойлгомжтой байсан учир би хойш буйдан налан унтаад өгөв.

Сэрэхэд хөл хүнд оргиход доошоо харвал Жонгүг миний хөлийг дэрлэн тайван гэгч чинь унтаж байв. Би түүнийг сэрээж ч чадахгүй бас босож ч чадахгүй сууна.

Цонхоор нар тусан түүний нүүрэн дээр тусвал би түүнийг гараараа хааж өгнө. Би яагаад ингээд байгаагаа мэдэхгүй байх ч зүгээр л түүнийг сэрээмээргүй байсан юм.

Түүнийг ширтэж байтал гэнэт нүдээ нээн наашаа харвал би цочиж орхив. Тэр наашаа харсан хэвээр:үс илээд өг гэв.

Ямар жоохон хүүхэд байгаа бишдээ...би гараа явуулан түүний хөвсгөр үсэнд хүрэн зөөлөн илэв. Тэр харин буцаж нүдээ анин ширээн дээр байх удирлага аван нэг товчлуур дээр дарвал хөшиг автоматаар хаагдана.

Би гараа аван гуян дээрээ тавьбал тэр гарнаас атган:түр зуур гэж хэлэн гарнаас зөөлөн атгана. Үнэндээ энэ байдал үнэхээр эвгүй бас догдлуулам байлаа.

Анх удаа эрэгтэй хүнтэй ийм ойр байж үзэж байгаа болохоор яаж юу хийх ямар үйлдэл үзүүлэхээ ч мэдэхгүй зүгээр л аясаар нь байв.

Тэр ахин жигд амьсгалахад миний 2 гар хоёул завгүй болов. Би хойш буйдангаа налан бас нүд анилдан буцан унтав.

Хэр удаан унтсаныг мэдэхгүй ч би буйдан дээр ганцаар үлдсэн байв. Эргэн тойрноо харвал Жонгүг байгаа гэсэн ганц мөр ч байхгүй байх ба ханы цаг алв хэдийнээ зургааг зааж байв.

Би ийм их унтсандаа итгэж чадахгүй хэд хэд тэр ханы цагийг нүдээ нухлан харна. Жонгүг ч залхсандаа гараад явчихсан юм байхдаа гэж бодон гэр лүүгээ харихаар гадуурх хувцасаа өмсөж байтал хаалга дугаран Жонгүг орж ирэн намайг харсанаа:хэн чамайг явж болно гэж хэлсэн юм? Бас шийтгэлээ мартаагүй биз гэхэд би:нөгөө цагийн ажилтай гэхэд тэр:худлаа хэлэхээ больж үз. Citrus бямба гараг бүр хаадгийг би мэдэхтэйгээ гэхэд би хувцасаа буцаад тайлан буйдан дээр очин суухад тэр гэрийн өмд цамцтайгаа дэлгүүр орсон бололтой.

Гартаэ тортой зүйл барьсан байв. Би түүний гар луу харан:наа гаранд чинь ву байгаа юм?

Жонгүг ардаа нуун:чамд хамаагүй зүйл гэж хэлэн өдөр шөнөгүй цоожтой байдаг тэр өрөө рүүгээ оров.

Завсар гарсан хэсгээр нь хальт харвал гялгар зүйл харагдана. Ахх ямар учиртай болоод ингэж их нууцалдаг байнаа.

Тэр өрөөнөөс гарч ирэн наашаа харан:кимбаб болон аваад явчих хоол хийгээд дэх гэхэд нь би яах гэж байгааг нь асуухыг ч хүссэнгүй.

Зүгээр гал тогоонд хэлсэнээр нь кимбабыг янз янзаар хийн хажуугаар нь шөл хийнэ. Бас хажуугаар нь жимс хачирлан хийгээд болоход тэр сул бие тамирын саарал өмд болон цагаан цамц өмсөн үсээ дээш боосон ч урдуур нь хэдэн ширхэг үс унжин орсон байх ба наашаа харан:бүгдэнг нь хоолны саванд хийж тавьсан уу? гэхэд би толгой дохив.

Тэр гараараа ойрт гэж дохиход би ойртвол тэр нэг hoodie шидэн: өмс гэхэд нь би аван:яах-

Жонгүг:зүгээр дуугүй өмс гэхэд нь ахиад асуух юм бол алчихна шүү гэсэн харцаар хараад байсан учир амаа жимийн дуугүй өмсөв.

Надад жоохон томдож байсан ч юм хэлсэнгүй. Тэр цааш дохин:багласан хоолоо аваад ир гэхэд нь би авчирахад тэр нэг том үүргэвчинд аятайхан багтааж хийгээд наашаа харан: гутал куртикээ өмс гэхэд нь би бүр гайхан:яа-

Жонгүг тэр миний уруулан дээр долоовор хуруугаа тавин:дуугүй өмс. Ахиад нэг л юм асуух юм бол 1 давхар луу шатаар буулгана шүү гэхэд нь би цааш ярьж чадалгүй гутал куртикээ өмсөн үүдэнд зогсоход тэр өнөөх том үүргэвчээ надад үүрүүлэн өөрөө богино куртикээ өмсөн бас хүзүүндээ жижиг камер углан:явцгаая гэж хэлэн урд гаран явав. Би харин ард нь том үүргэвчтэй арай ядан даган явсаар цахилгаан шатанд суун 1 давхар дээр дарна.

Тэр барилгаас гаран хаашаа ч юм намайг дагуулан алхаж эхлэнэ. Тэгэхдээ би анх удаа баячуудын хорооллоор явж байгаа болохоор амаа ангайстай эргэн тойрноо ажиглан явах бол Жонгүг харин энэ бүгдэд дассан юм шиг яг эгц зам руугаа харж явна.

Хэсэг явсаны дараа хиймэл нуур бололтой газар ирэв. Гадаад үзэмж нь үнэхээр гайхалтай байсан болохоор өөрийн эрхгүй уулга алдана.

Энд тэндгүй хүмүүс байх ба ихэнх нь хостой байх нь харагдана. Жонгүг миний ард зогсон цүнх ухан газар дэвсэх нөмрөг гаргаж ирэн дэвсэв.

Бид 2 тэнд суун хоол ундаа гаргаж ирэн бага багаар идэж эхэллээ. Энэ үнэхээр үзэсгэлэнтэй гэж хэлэхэд ч багадхаар газар байв. Бас Сөүлд ийм газар байгаад гайхна.

Би анх удаа ийм газар ийм орчин харж байгаа болохоор нүдээ ширгэтэл эргэн тойрныг харан ам дүүрэн хоол чихэн сууна. Гэнэт камерны чаг гэх дуу хажууханд гарахад би хажуу тийш одоо л Жонгүгт анхаарлаа хандуулвал тэр эргэн тойрныхоо зургийг дарч байв.

Бид 2 хооллож дуусан саваа хураан өнөөх түрүүнээс хойш анхаарлыг минь татаад байсан өргөн урт өндөр гүүрэн дээр гарахаар болов. Би өнөөх үүргэвчээ үүрэн яарсаар ирэх бол Жонгүг араас тайван алхана.

Тэр гүүрэн дээр гаран доош харвал ус мэтэлзэн харагдах ч үзэсгэлэгтэй байлаа. Би Жонгүг руу харахгүйгээр:ямар ч шалтгаантай байсан намайг энд авчирсанд баярлалаа гэж хэлэн хажууд зогсох түүн лүү харан инээмсэглэвэл тэр наашаа цоо ширтэн:угийн ямар ч шалтгаангүйгээр чамайг авчирсан юм гэж хэлэн хүзүүндээ байх камераа барин зураг дарах үедээ уруулаа бага зэрэг жимийхэд түүний хацрын хонхорхой улам тодроно.

Өөрийн эрхгүй инээд хүрэн түүний хацарт хүрэн:тахир дутуу гэж хэлэн инээвэл тэр камераа тавин наашаа харахад би энэ мөчид яагаад ч юм түүний харцанд уусах мэт санагдан түүний гүн бор нүд рүү ширтэх бол тэр өөрийнхөө хацранд хүрэх миний гарнаас татан өөртөө ойртуулан хором ч хүрэхгүй хугацаанд бидний уруул нийлэв....уруул нийлэх яг тэр мөчид тэнгэр дээр салиут буудах чимээ гарна...

Та нар дэндүү хөөрхөн байгаа болохоор яарсаар хурдан оруулахыг хичээлээ

You are reading the story above: TeenFic.Net