Хэсэг 2
Мафийн толгойлогч нөхөртэй байх ямар вэ гэжүү? Энэ яг л хар дарсан зүүд шиг чамайг бүхлээр чинь удирдах болно. Хэрвээ чи түүний сул талыг мэддэг бол тэр зүйл чамайг хэзээ ч хажуунаасаа холдуулж чадахгүй. Яг л гинж шиг. Сэүний сул тал бас түүний талаар их зүйл мэддэг болохоор л тэр намайг хажуунаасаа холдуулж чаддаггүй. Хайр? Инээдтэй юм. Хамгийн инээдтэй нь эхэндээ л бидний хооронд хайр шиг оч бадарч байсан ч гэрлэсний дараа тэр оч бүрэн унтрах шиг л болсон.Түүний байгаа байдал улам бүр өөрчлөгдсөөр надаар өөрийгөө гинжилчихсэн. Намайг явуулахыг хүссэн ч тэр чадахгүй. Би түүний сул талыг нөхөж тэр миний дутууг нөхөж өгдөг.
Харин миний өөдөөс харан инээмсэглэх хэдий ч ардаа уураа тэвчиж ядаж байгаа нүдийг хармагц л юу болохыг би мэдэж байна. Түүний нэг сул тал нь тэр хэзээ ч гуниглаж эсвэл хэн нэгэнд дэвсүүлж үзээгүй болохоор л бусдад ялагдахаас эмээдэг. Хар л даа тэр оргилруу мацаж л байвал юу ч хийхээс буцахгүй тийм л хүн. Үзэсгэлэнтэй хүсэл зоригоор дүрэлзсэн нүд түүнийг ямар хүчирхэг болохыг илтгэж чадаж байх шиг...
"Бидэнд бас ярилцах асуудал байгаа байхаа"
Тэр ингэж хэлэн мөрөн дээр минь нэг хуруугаа тавин хойш бага зэрэг түлхэх бөгөөд тэнд байсан бүгдийн харц бидэн дээр л тусна. Хүйтэн байшингийн цемент нуруунд мэдрэгдэх үед Сэүн гуя ил гарсан даашинзруу минь ширтэж байснаа эргэлзэлгүйгээр дээш татах бөгөөд түүний хүчнээс болж даашинз минь дээш задрах нь тэр.
"Сэүн"
Түүний нэрийг зөөлхөн хэдий ч түүнд сонсогдохоор хэмжээний дуудтал тэр сонсоогүй мэт дүр эсгэн гэдэс хүртэл задарсан даашинзны үзүүрээс дахин барин
"Дахиад нэг татахад аль хүртэл урагдах бол"
Тэр дахиад л өөрийнхөөрөө аашилж байх шив. Сэүний энэ янзыг минь үзэж байгаа мэт инээмсэглэл цаанаа л жихүүцэм биш гэжүү?
"Хүмүүс хараад байнашдээ" гэтэл тэр аман дээр минь хуруугаа тавин толгой сэгсрээд
"Миний сонгож өгсөн даашинзыг өмссөн бол хүмүүс харахгүй байж болох л байсан" гэснээ хөмсөгөө зангидан гартаа атгасан даашинзны үзүүрээс минь дахин хүчтэй таттал азаар урагдсангүй.
Үгүй ээ азаар биш байж. Тэр албаар хүчээ гаргаагүй байсан бололтой. Хариу үйлдлийг минь харан тэр инээж байснаа нөгөө газар суун уйлагнах залууг дуудаад
"Намайг хараад сайн сурч ав"
Тэр ингэж хэлчихээд өөрийн өмсөж байсан том хар хүрмээ толгойн дээрээ барьснаа удалгүй миний дээгүүр хучин бид түүний том гэгч нь хүрмийн доор орон бие биелүүгээ ширтэнэ.
Сэүн нэг инээмсэглэх шиг аядсанаа тэр залуугын хүрсэн газрыг яг мэдсэн мэт л гуянаас минь чанга базлан уруул дээр минь зөөлхөн үнсэж байснаа гэнэт хазах нь тэр. Өвдөлтөндөө дуу алдан түүнлүү ширттэл Сэүн үл ялиг жуумалзан хорсон янгинах уруулыг минь арчиж өгөөд эрхий хуруундаа болсон цусыг уруулдаа хүргэх шиг болсноо
"Хайрт минь дээ урмыг минь хугалж байснаас гарыг минь хугалсан бол би бага уурлах байсан юмшд." Гэчихээд хүрмээ толгойн дээрээс минь шидэн холдох нь тэр. Ийм зүйл болохыг нь мэдсээр байж түүний үгэнд ороогүй өөрийгөө л буруутгахаас өөр яах билээ? Түүнийг ямар хүнбэ гэдгийг маш сайн мэддэг байж...
Сэүний өгсөн хүрмийг өмсчихөөд тэдэнлүү харвал Сэүн нөгөө залууг их л сонжин харж байснаа
"Өө хар гэчихээд жоохон хүн чанаргүй юм хийчихэж. Харж байснаас өөрөө туршаад үзвэл яаж байна"
Газар явган суух түүний цамцнаас Сэүн нэг гараараа л татан босгоод түүний чихрүү ойртон их л юм шивнэж байгаа бололтой. Харин тэр залуу түүнд итгэж ядан Сэүнлүү хартал тэр өнөөх ёжтой инээдээ гарган
"Алив.. Хурдал л даа" Гэснээ миний зүг түлхэж орхив. Тэр залуугын бие нь суларсан мэт л зөөлхөн түлхэлтэд нь тэнцвэрээ алдан урд минь өвдөг сөхрөн суухад нь өөрийн эрхгүй л хүн чанар зулгаах шиг түүний гарнаас татан босгочихов. Түүнийг босгосныхоо дараа л өөрийгөө тэнэг зүйл хийсэн гэдгийг ухааран Сэүнлүү хартал тэр ард байх төмөр хэлхээтэй хашааг тулан нүүр дүүрэн инээмсэглэж байснаа
"Алив үргэжлүүлээч"
Мэдээж түүний харцнаас л гал дүрэлзэж байгаа нь мэдэгдэн нөгөө залуугаас зай аван зогстол Сэүн урт гэгч нь санаа алдсанаа энгэрээ ухаж эхлэв. Тэр ямар нэг зүйл сэдсэн нь мэдээж...Гэхдээ тийм ч сайн зүйл биш гэдэгт нь мөрийцөхөд ч бэлэн байна.
Тэр энгэрээсээ түрийвчээ гаргаж ирэн дотроос нь чек гаргаж ирээд хажуудаа зогсох залууг татсанаа нуруун дээр нь ямар нэг зүйл бичиж эхлэв. Их л нухацтай цаасруугаа ширтэж байгаад бидний зүг чиглэн ирснээ нөгөө залууруу огтхон ч харалгүй
"Нэрээ хэл"
Тэр залуу надруу гайхсан харцаар харж байснаа аргагүй эрхэнд нэрээ хэлтэл Сэүн түүний нэрийг өнөөх цаасан дээрээ буулгаж байгаа бололтой байж байснаа Чекээ түүний энгэрийнх нь халаасанд хийн дээр нь зөөлхөн тогшив.
"30сая төгрөг хийчихлээ хангалттай байх"
Сэүн түүний дараа халаасанд байх хар бээлийгээ гаргаж ирэн өмсөж эхлэв. Тэр залуу гайхсан шинжтэй
"Юу...юунд хангалттай гэж"
Сэүн бээлийгээ өмсөж дуусмагцаа үл ялиг инээмсэглэн
"Эмчилгээний чинь төлбөрт" гэснээ түүний гарнаас татан өөр дээрээ давуулж шидсэнээ газар хэвтэх залуугын цээжин дээр хөлөө тавин урт гэгч нь амьсгаа аван
"Чи миний хэн гэдгийг мэддэг хэрнээ намайг өөрийнхөө юманд ямар харамч гэдгийг мэдэхгүй хэрэгүү"
Сэүн үсээ хойшлуулан түүнрүү бага зэрэг тонгойтол тэр залуугын амьсгал нь түргэсэж эхлэв.
"Өнөөдөр гэхдээ залхуу минь хүрээд байгаа болохоор та хоёр яах нь надад хамаагүй" гэчихээд тэр бээлийгээ тайлан газар арай ядан амьсгалан хэвтэх залуугын нүүрлүү шидэн хажуугаар минь зөрөн алхах нь тэр.
Сэүний нэг онцлог нь тэр надад хэдий их уурлаж байсан ч огтхон ч гар хүрдэггүй. Түүний надад уурлаж байсан хязгаар нь гарыг минь л чанга барих бололтой.
Надад уурласан уураа яаж гаргадаг юм бэ гэжүү? Надаас болж эгзэг нь таарвал тэр хэнд ч хамаагүй уураа гаргачихдаг. Надаас болж гэмгүй хүмүүс үргэлж зовдог. Чиний түүнтэй асуудалтай байсан уу эсвэл түүний уурыг хүргээгүй юу чинь тийм ч их хамаагүй. Шалтгаан байхгүй байсан ч тэр шалтгаан гаргаж ирж байгаад чамайг дуусгана. Энэ чинь л бохир тоглоомны хаан Мафийн толгойлогч шүүдээ
Түүний араас явахгүй бол дахиж ямар хүмүүс хохирохыг мэдэхгүй учраас хурдхан гэгч нь Сэүний араас гүйсээр гудамжны төгсгөлд хана налан зогсох түүний өмнө очин зогстол тэр тамхиа газар хаян дээрээс нь гишгэж орхив.
"Дуусчихаа юу?"
Би юу ч хэлэлгүй түүнийг тэвэрэхээс өөр хийж чадах зүйл алга. Сэүн хэсэг ямар ч хөдөлгөөнгүй байж байснаа цагаан цамцныхаа товчыг суллан нэг гараараа бэлхүүсээс минь барин нөгөө гараараа дээш урагдсан даашинзны онгорхойгоор гараа оруулан цээжинд минь хүрэх шиг болов.
Түүний хүйтэн гар энгэрт мэдэгдэх үед өөрийн эрхгүй биеэ чангалтал Сэүний уур хормын дотор гарах шиг л болон инээгээд
"Бинго! Одоо л энэ даашинз чинь таалагдаж байна!"
You are reading stories on: TeenFic.Net