Chapter I: Ep.8 "The Beginning"

Background color
Font
Font size
Line height

🦋BUTTERFLY🦋

🦋

Машинаас бууж ирэх залуугаас архи үнэртэх бөгөөд юу хийж орхисоноо мэдсэнгүй. Тэр гэнэт хүүхэд гараад ирнэ гэж яаж мэдэх билээ? Гэхдээ согтууруулах зүйл хэрэглэчихээд жолооны ард сууна гэдэг асар том тэнэглэл.

Энэ залуу бүхэл бүтэн хоёр хүний, хоёр хүүхдийн амьдралыг сүйрүүлж орхисон. Энэ гэм нүгэлтэй үйлдэл нь хэзээ нэг өдөр өөрт нь гай удах нь дамжиггүй.

"Би... Би... Би юу хийчихэв ээ? Уучлаарай би энэ хүүхдийг гэнэт гараад ирнэ гэж мэдээгүй"

Залуу ээрч мууран хэлсээр халаасан дахь түрийвчээ гаргаж ирэв. Гар нь салгалан түрийвчинд нь байсан бүхий л мөнгийг аваад Набигийн хажууд тавиад зугтах аж.

Наби түүнийг хажууд нь мөнгө тавьсанг, зугтаж явсныг, бүр түүний хэлсэн үгийг ч мэдсэнгүй. Зүгээр л хөөрхий бяцхан дүүгээ тэврэн чимээгүй мэгшиж байлаа. Наригийн бие бага багаар хөрж, халуун илчээ алдана. Наби одоо ч түүнийг үхсэнд итгэж чадахгүй суух аж.

"Яагаад чамайг минь аваад явчихав аа?"

Дүүгээ тас зууран суухдаа өнөөх залуугийн үлдээсэн мөнгийг авч үзэхэд дотор нь нэрийн хуудас байлаа. Тэр үедээ анзааралгүй зүгээр л гараараа базаад хаячихав.

Набид мөнгө байхгүй учир дүүгийнх нь оршуулах ёслол тарчигхан болж өнгөрсөн бөгөөд тэнд Набигаас өөр хэнч байсангүй.

🦋

Өдөр хоног ээлжилсээр нэг л мэдэхэд Наби дүүгээ алдаад аль хэдийн 1 сар өнгөрсөн байв. Хоолны дуршил нь буурч чөргөр бие нь зүгээр л ясан дээр арьс нөмөрсөн мэт болсон байлаа. Гэрээс гарахаа ч больж, нийгмийн харилцаанд орохоо больсон Набид амьдрах хүсэл нэг ч үлдсэнгүй. Тэр үхмээр санагдаж амиа хорлохыг завдсан тохиолдол хэд хэд гаргасан ч зориг нь үл хүрнэ. Тамын амьдрал үргэлжилсээр...

Байрны эзэн эмэгтэй түүнийг өрөвдөж хайрладаг байсан ч Набиг ингээд үнэ төлбөргүй нэг өрөөндөө амьдруулаад байх бэрхшээлтэй байсан юм. Тиймээс Набиг мөнгө олж ирэхийг хэлж ганц ч цухуйгаагүй өрөөнөөс нь гаргаж ирэв. Магадгүй эзэн эмэгтэйн шийдвэр Набид маш том тус болсон байх.

Наби гадуур гарч нар салхи үзэхдээ эргэн тойронд байгаа зүйлсийг бүгдийг нь үзэн ядна. Хэтэрхий хэрцгий хорвоо... Хэтэрхий харгис хүмүүс... Гэхдээ харгис хүмүүс оршихын зэрэгцээ энэрэнгүй хүмүүс ч бас давхар оршино. Юм бүхэн хоёр талтай байдаг шиг муу сайн зүйлс тэнцвэртэй байдаг хойно.

Өмнө нь ажиллаж байсан түргэн хоолны газарт очиход Набиг аль хэдийн ажлаас нь халсан байлаа. Мэдээж шүү дээ...

Мөнгө маш их хэрэг болж буйгаа ойлгон өдөржин шинэ ажил хайн алхсан тэрээр ямар ч тэнхэлгүй болж гудамжинд ухаан алдан унав.

Миний хэлсэнчлэн сайн хүмүүс ч бас байдаг учир Набиг ухаан алдсан байхыг харсан хүмүүс түргэн дуудаж түүнийг эмнэлэгт хүргэлээ.

"Шим тэжээлийн дутагдал болсон байна. Одооноос сайн хоол унд идэж байх хэрэгтэй. Сэтгэлзүйн эмч дээр очиж сэтгэл зүйгээ ч бас засвал зүгээр байна"

Эмчийн онош Набигийн чихэнд хүрэхэд цамцаа сөхөн өөрийн биеийг харав. Зүгээр л хэдэн яс.

"И Наби одоо гэртээ хариад сайн хоол унд идэх хэрэгтэй шүү ойлгов уу?"

"Ойлголоо"

Наби аядууханаар хэлээд орноос босов. Дөнгөж сая тариа хийлгэсэн учир бие нь илүү дээрдсэн байв.

Наби гэрийн эзэн эмэгтэйтэй хамт автобусанд суун гэртээ ирлээ. Түүнтэй таарсан хамгийн сайн хүн нь энэ эмэгтэй байх.

"Охин минь одоо ингээд байгаад байвал чи л дордоно. Үхсэний хойноос үхэх биш. Чамд хэн ч үлдээгүй гэж битгий бод. Чамд чи өөрөө байна шүү дээ. Бурхан чамайг аав ээж дүүгийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлж тэдний үргэлжлэл бол гэж үлдээсэн ч юм билүү? Энэ чинь хувь тавилан. Тиймээс одооноос эхлээд зөвхөн өөрийгөө л бодож амьдар. Өөрийнхөө төлөө л амьдар. Өөртөө үлдсэн ганц зүйлээ хайрла"

Эзэн эмэгтэйн Набид хэлэх энэ үгс аль хэдийн Набигийн нулимсыг унагаасан байв. Үнэн шүү дээ Набид одоо өөрөөс нь өөр хэн ч үлдээгүй гэдэг нь.

"Ойрын хэд хоногтоо амраад тэнхрээд авдаа. Мөнгө яахав болно биз. Амьд байхад олдох л зүйл"

"Баярлалаа эгчээ"

Наби өрөөндөө ороод газар суухад нүдэнд нь дүүгийнх нь хичээлийн цүнх үзэгдэнэ. Түүн рүү дөхөж очоод онгойлговол Наригийн хичээлийн дэвтэр ном хэрэгсэлүүд байх бөгөөд тэднийг авч үзвэл эгчтэйгээ хамт инээлдэж байгаагаар зурсан зураг номных нь завсар хавчуулаатай байв.

Түүнийг хараад л нүүрэнд нь мишээл тодорч, нүдийг нь нулимс бүрхээд ирэв. Нулимсаа тогтоох гэж дээш хараад зургийг цүнхэнд нь буцаан хийхдээ цүнхний нэг жижиг өрөөнд мөнгө байгааг олж харлаа. Юун мөнгө болохыг бодоход Нариг мөргөж унагаасан залуу өгч байсан дүр зураг толгойд нь буув.

Түүний завсар үрчийж нугаларсан нэрийн хуудас ч мөн адил байсан юм. Наби мөнгийг эзэн эмэгтэйд аваачиж өгөөд яах тухайгаа асуух аж.

"Энэ хүн Нариг мөргөчихөөд зугтчихсан"

"Тэгвэл цагдаад мэдэгдэх хэрэгтэй"

"Гэхдээ..."

"Гэхдээ юу гэж. Иймэрхүү новшнуудыг хурдан амьдаар нь шоронд хатаах хэрэгтэй шүү дээ"

"Ойлголоо би маргааш цагдаад мэдэгдье"

🦋

Наби өглөө босоод л цагдаагийн газар руу явах үгүйгээ шийдэж ядна. Эхлээд энэ хүнтэй холбогдох тухай ч бодлоо. Тэр зүгээр л цагдаад мэдэгдвэл тэр хүн шоронд ороод л дуусна. Набид юу ч олдохгүй. Тэр бүхэл бүтэн биенийхээ нэг хэсгийг алдчихаад ядаж л мөнгө авах хэрэгтэй биздээ.

Үүний зэрэгцээ нэрийн хуудсаа үлдээсэн хүн нь өөрийнх нь мөрөөдлийн сургуулийн захирал байсан нь дэндүү их боломж мэт санагдана. Наби зүгээр л нэг шалгалт өгөөд тэр сургуульд хэзээ ч тэнцэхгүй. Тэр чинь зөвхөн баячууд л сурдаг сургууль. Мөнгөгүй л бол тэнд хэн ч биш.

Тиймээс Наби цагдаагийн газар руу явахаа түр азнан нэрийн хуудсан дээр байх дугаар руу залгаж үзэв.

"Байна уу?"

"Өөрөө ***** захирал мөн биздээ?"

"Тиймээ мөн байна"

"Би тантай маш чухал хэргээр уулзах гэсэн юм"

"Юу байдаг билээ. Тоглоом хийж байвал яг одоо боль! Би маш завгүй хүн"

"Тэгвэл шоронд байх хугацаандаа дэндүү их завтай болох байхдаа!!!"

"Өөрөө хэн бэ? Юуны тухай яриад байгаа юм?"

"Одоо би танай сургуулийн доор байдаг кафед сууж байна. Бууж ирж уулзахгүй бол дараагийн очих газар минь цагдаагийн газар байх болно шүү!"

🦋



A/N: 20 votenii daraa oruulyoo😘❤️


You are reading the story above: TeenFic.Net