Chapter I: Ep.20 "POLICE!"

Background color
Font
Font size
Line height

🦋BUTTERFLY 🦋

🦋

Наби өрөөнөөсөө гарч ирэхдээ Жонгүг Жимин хоёрыг үлдээсэндээ бага зэрэг харамсаж байлаа. Тэдний хооронд юу болох бол? Жимин бага зэргийн мансууралтай байгаа. Гэтэл Наби тэднийг үлдээчихсэн шүү дээ.

"Новш гэж би буцаад очих ёстой юм болов уу? Жонгүгийг дагуулаад л явах ёстой байж"

Наби амандаа үглэсээр буцаад алхах бол Жонгүг өөдөөс нь ирж байгаа харагдана. Наби том нүдэлсээр Жонгүг руу харах бол Жонгүг юу ч дуугарсангүй.

"Тэнд юу болсон?"

"Юу болно гэж?"

"Яахав биенээ цохих, гэмтээх ч юм уу?"

"Бид яасан гэж зодолдох юм?"

"Тэр ч тийм л дээ. Тэгээд та хоёр зүгээр л салаад явсан хэрэг үү? Жимин хаашаа явсан юм? Ер нь чи тэнд юугаа хийж явсан юм?"

"Найз охиныхоо биеийг зүгээр эсэхийг шалгах гээд"

"Найз охин???"

"Тиймээ найз охин"

"Байз, хэдий би чамд сайн гэж хэлсэн ч гэсэн ингэж болохгүй биздээ. Тэгээд ч би чамд үерхэх санал тавьсан мэт санагдаад байна. Хэрвээ надтай үерхмээр байвал чи надад үерхэх санал тавьсан чинь дээр байх. Би тийм ч амархан охин биш... Бас би гуйх биш чи гуйх ёстой... Ингэхэд Минжиг яасан болоод ингэж хэлээд байгаа юм"

"Хүүе, хүүе И Наби би сая зүгээр л тоглосон юм"

"....Аа... Кхм,.... Тоглож байгааг чинь мэдэж байсан юм. Тэгээд л ингэж хэлж байхад"

Жонгүг Наби руу үнэхээр шоолсон харцаар харах бол Наби ичгэвтэр байдалд орж, хацар нь улайх аж.

"Үнэхээр их согтсон байсан. Бие чинь зүгээр үү? Бас... Өчигдөр болсон зүйлсийн талаар санаж байна уу?"

"Миний бие яахав зүгээр ээ. Хоол идээд сайн унтсан болохоор. Бас эм хүртэл уусан. Харин өчигдрийн тухайд гэвэл санах ёстой зүйл байгаа хэрэг үү?"

"Бурхан минь гэж! Наби чи үнэхээр түүнийг санахгүй байна гэж үү? Бидний үерхэж эхлээд анх удаа хийсэн зүйлийг үү?"

"Хөөе Жон Жонгүг би чамайг болгоод өгнө шүү!!! Чамд сайн гэсэн үгээ буцааж авлаа. Тэгээд ч би өчигдөр болсон зүйлсийг санамааргүй байна. Бас битгий надаар тоглоод бай. Чиний тоглоом би биш!"

Наби уурлан Жонгүгийг орхиод бусдынхаа байгаа газар руу түргэн түргэн алхах бол түүний араас Жонгүг эгдүүрхсэн харцаар харж, дотроо Набиг мянга мянган удаа шоолж байлаа.

"Үнэхээр эгдүүтэй гэх ёстой юу? Яагаад энэ охин бусдад тийм хатуу чанга харагддаг хэр нь надад тэгж харагдахгүй байгаа юм бол?"

Жонгүг өөрөө өөртөө шивнээд Набигийн араас гүйцэхээр алхав.

🦋

"Наби бие чинь яаж байна. Эмээ уусан биздээ?"

"Тиймээ уусан. Энд одоо юу болж байна"

"Тэмцээнүүд эхнээсээ болоод дуусч байна. Одоо ганцхан тэмцээн л үлдсэн"

"Ямар тэмцээн юм?"

"..."

Минжиг үгээ хэлж дуусгаагүй байтал буун дуу дуугарч багшийн зааварчилгаа ирэв.

"Бүгд хос хосоороо. Хэрвээ хосоо олж чадаагүй бол шийтгүүлнэ шүү!"

Хүүхдүүд бүгд сандралдан нэг нэгнээ тэвэрч авах бол Наби учраа ололгүй тэр дунд ганцаараа зогсоно. Эргэн тойронд нь хүүхдүүд шаагилдан орлилдож, ийш тийш гүйх нь Набигийн толгойг эргүүлэх шиг л болж байлаа.

Хоёр гараа халаасандаа хийсэн байсан тэрээр дороо эргэн хэн нэгэнтэй хос болох тухай бодно.

"Новш гэж би шийтгүүлмээргүй байна"

Амандаа үглэсээр ганцаараа байгаа хүүхэд хайх бол багшийн цаг дуусч буйг хэлэх нь тодоор сонсогдлоо.

"Новш гэж"

Түүнийг яах учраа олохгүй зогсоход нь түүний гараас хэн нэгэн хүчтэйхэн татахад Наби цаас хийсэх мэт түүний энгэрт хийсээд оччихов.

"3...2...1... Цаг"

Багш тоолж дуусаад ганцаараа үлдсэн хүүхдүүдийг хасаж эхлэв. Яг энэ үед Наби толгойгоо өндийлгөн дээш харвал Жонгүг инээчихсэн зогсож байх аж.

"За бүгд их сайн хосоо олсон байна. Баяр хүргэе"

Бүгд анхааралтай гэгч нь багшийн үгийг хүлээх бол Наби зүгээр л одоо ч өөрийнх нь гарыг чангаар атгах Жонгүгийн гар руу ширтсээр байв.

"За одоо бүгд анхааралтай сонсоорой! Сая сонгосон хамтрагчтайгаа өнөөдрийн туршид хамт байж үүрэгт даалгаврыг биелүүлнэ шүү ойлгосон уу?"

"Багшаа тийм зүйл байж болно гэж үү? Үнэхээр бүхэл өдрийн туршид хамт байх хэрэг үү?"

"Мэдээж хэрэг тийм. Энэ чинь тоглоом шүү дээ. За ингээд өнөөдрийн уламжлалт тэмцээнүүд маань өндөрлөж байна. Өдрийн хоолондоо орцгооё хүүхдүүдээ"

Жонгүг одоо ч Набигийн гарыг атгаж байна. Тэр олны дунд түүний гарыг ер тавьсангүй.

"Миний гарыг тавьж болох уу?"

Жонгүг Набигийн хэлэх үгийг тоосон ч шинжгүй зогсоно. Тэднийг чиглээд Минжи ирж байсан тул Наби гараа хурдхан ардаа нууж зогсох аж.

"Явцгаах уу? Жонгүгаа өчигдөр чи намайг өрөөнд оруулж өгсөн үү? Үнэхээр их төвөг удсан байхдаа. Уучлаарай"

"Зүгээр ээ, гэхдээ би бишээ. Тэхён байсан"

"Ю-Юу? Тэхён? Аан тийм байх нь ээ"

"Минжи? Бид хоёр өнөөдөр хамт байхаар болчихлоо. Үнэхээр зүгээр биздээ"

"Та хоёр өнөөдөр өдөржин хамт байхаар болсон юм уу?"

"Харин тийм л зүйл болчихлоо"

"Аан зүгээрээ. Би яах ч үгүй. Би яана гэж? Наби битгий санаа зов. Бид найзууд шүү дээ"

"За явцгаая"

Тэд хамтдаа алхахдаа Жонгүг Набигийн гарыг тавихгүй л байлаа. Наби гараа авах гэж оролдсон ч оролдлого бүр нь бүтэлгүйтэж байв. Татах тусам чангалж байсан Жонгүг Минжиг явсны дараа гараа тавиад Набигийн гарыг зүгээр эсэхийг шалгав.

"Уучлаарай хэтэрхий чанга атгачихсан уу?"

"Яагаад ингээд байгаа юм? Хэрвээ намайг чамд сайн гээд сэтгэл бодож байна энэ тэр гэвэл би уурлах болно шүү! Зүгээр л Минжи дээр оч л доо. Намайг эвгүй байдалд оруулах гээд байдаг юм уу? Өмнө нь муухай зан гаргаж байсан ч гэлээ одоо түүндээ гэмшиж байна. Сайн гэж хэллээ гээд ийм үйлдэл гаргах ёстой болдог юм уу? Одоо боль би хэн нэгний хоёрдогч, эсвэл нууц амраг байхыг хүсэхгүй байна"

"Наби, Минжи удахгүй надаас өөрөө салъя гэж хэлнэ. Тэр болтол хүлээчих. Үнэхээр би тэр үед жинхэнээсээ чинийх болно"

"Байз намайг муу хүн болгож харагдуулах гэсний хэрэггүй. Хангалттай, чиний над дээр ирэх, Минжигээс салах энэ бүгд надад хамаагүй. Чи надаас болж Минжигээс салах хэрэггүй. Түүнд хайртай юм бол түүнийгээ л хайрла!"

Наби уурлан түүнээс холдон явав. Харин Жонгүг түүний араас хий дэмий ширтэн зогсоно.

"Буруу зүйл хэлчихлээ"

Наби уурандаа шатах мэт хурдан хурдан алхсаар өрөөндөө орж ирлээ. Түүнийг орж ирэхэд хэн ч байгаагүй бөгөөд утсанд нь дуудлага ирэх аж.

"Захирал"

"Хөөх яах гэж байгаа юм бол? Гэнэт намайг санасан юм байх даа"

"Байна уу?"

"Хөөе И Наби намайг яг одоо хаана байгааг мэдэж байна уу? Чи эцэст нь ийм зүйл хийх байсан гэж үү?"

"Юу яриад байгаа юм? Та хаана байгаа гэж?"

"Хараал ид гэж би цагдаагийн газарт байна. Үнэхээр хэлэх зүйл байхгүй юу тэ? Чи бид хоёроос өөр энэ бүхнийг мэдэх хүн байхгүй байхад би яагаад одоо цагдаагийн газарт сууж байгаа юм?"

"Хараал идсэн амаа тат. Би энэ бүхнийг чинь хэлээгүй. Би юу болсон гэж хэлэх юм? Ямар нэгэн хүн мэдэж байгаа болоод л ийм зүйл болсон байж таарна. Тайван хүлээж бай!"

🦋

A/N: 50 vote hurgeyeee💎


You are reading the story above: TeenFic.Net