15. Тэд юу бодож, хийж байсан юм бол?

Background color
Font
Font size
Line height

Хусогийн талаас.
Сая би Сүёлд авсан будааны боовоо Жонгүгаар дамжуулаад өгөхөөр болсон. Түүнийг Сүёл руу гүйж байхад Тэхён
- Чи тэгээд Сүёлд сайн юм уу?

- Тийм ээ.

- Жонгүг Сүёлд сайн гэсэн шдэ.

- Юу?

Жимин
- Тийм ээ. Түүнтэй байх тусам зүрхний цохилт нь хурдасаад, сандраад байгаа гэсэн. Тэгээд хичээл дээрээ ч хамт сууж чаддаггүй болохоороо унтдаг гэсэн.

Тэхён
- Миний найз одоо орхио.

Хэрвээ та санахгүй байгаа бол
pt.9-ийн энэ хэсэг өгүүлж байгаа болно.
"Хичээлийн цагууд дууссанаар тарж, би гэрлүүгээ зүглэлээ. Ард Жонгүг ирээд "Уучлаарай" гэж хэлээд гарт минь будааны боов атгуулчихаад яваад өглөө. Түүний гүйсэн зүг рүү харвал тэнд Хусог, Тэхён, Жимин зогсож байлаа. Жогүггуай хараал идсэн гурван алиатай нэгдчих гэж..."

Би санаа алдан
- Орхиж чадахгүй ээ

Жонгүг бид хоёрын гэр ойрхон байдаг болохоор ихэнхдээ хамт явдаг. Би түүнээс
- Сүёлд сайн гэлүү?

- Юу? Хэн би юу? Юу гэж найзынхаа сайн охинд сайн байдаг юм.

- Үнэн ээ хэл!

- Тийм ээ.

(Өхөөрдөм мөртлөө ууртай царай гаргах)
- Яагаад? Ганц таалагдсан охинд маань...

- Яагаад байгаа юм бэ? Хэнд сайн болохоо чамаар заалгах юм уу?

- Ааах Жонгүг аа. Зүгээр л хэн ч тоодоггүй, нууц гоо үзэсгэлэнтэй тийм бүсгүйд сайн баймаар байна. Тийм охид л миний ирээдүйн эхнэр болно. Од охидууд хуурамч байдаг юм аа.

- Чи бүр кино ярьчих юмаа. Явлаа.

Гээд намайг орхиод явчихав. Би ч гэртээ орлоо. Өдөр нь аав, ээж хоёр компани, хувийн бизнес рүүгээ явчихна. Гэрт үйлчлэгч бид хоёр л үлдэнэ. Намайг хичээлээсээ тараад ирэхэд бүх юм бэлэн. Цэвэрхэн гэр, хоол унд гэх мэт. Тийм болохоор маш их уйддаг. Мэдээж хүн юм чинь уйдаагаа гаргахыг хүснэ. Хааяа найзуудтайгаа гадуур гарч заримдаа Сүёлийг мөрдөнө. Та гайхсан байх тийм ээ. Түүнийг мөрдөөд жил гаран болж байна. Гаж донтон шиг байж магадгүй гэхдээ тийм зорилгоор биш. Түүнийг гадуур гарахад нь, анги дээр ч мөрдөнө. Сүёлийн ордог номын сан, авдаг уух зүйлс, хийх дуртай бүх юмыг нь мэднэ. . Гүн дурлана гэж л энэ байх. Итгэхгүй байж магадгүй ээ. Гэвч энэ үнэн. Хар багаас нь л түүнийг мэддэг байсан. Хувь тохиолоор нэг цэцэрлэгт мөн ангид орчихно гэж хэн мэдэхэв. Анхнаасаа Жонгүгийн шилжүүлж ирүүлэх хэрэггүй байж. Гэвч дотоод зан чанарыг нь сайн мэдэхгүй болохоор л Жонгүгийг ойртуулсан.

Жонгүгийн талаас

(Pt.2- ийн хэсгээс )

- Хусог гэх сайн найз маань намайг **** сургуульд шилжиж ирэхийг санал болгосон юм. Хичээлийн шинэ жил эхэлж, эцэст нь шилжиж ирэхээр боллоо. Сандарч байх чинь. Өнөөдөр хичээлийн эхний өдөр.

- Хусогийн яриад байсан Сүёл гээд охин нь энэ байхнээ. Царай муутай ч юм шиг, үгүй ч юм шиг.

Хичээл тараад Хусогтой тоглоомын газар луу алхаж байв. Тэр надаас ингэж асуулаа.
- Үнсү та хоёр юу болж байна?

- Салчихсан.

- Ааах. Харамсалтай юм.

- Үнсү өөрөө л эхэлсэн.

- Хөөе Жонгүг аа! Үдэшлэг чинь хэзээ болох билээ?

- Лхагва гарагт

- Аан.

- Яасан?

- Шагнал нь юу билээ?

- genesis G70 машин. Тэгээд 3сая вон. Яасан?

- Зүгээр л... Нөгөө

- Юу юм? Хэлчихээч.

- Чиний нэг ширээнд суусан Сүёл гээд охинд би сайн шдэ. Тэгээд чи үдэшлэгтээ түүнийг дагуулаад явчих.

- Тэр охиныг уу? Чи сайн гэсэн биздээ

- Үдэшлэгт зөвхөн жинхэн хосууд ялдаг гэсэн шдэ. Тэгээд чи найз охин олж амжихгүй биздээ... Тэгээд

- Хэлэх гэсэн юмаа шууд хэлдээ!?

- Түүнийг найрах гээд. Чи түүнтэй бага багаар ойртсоор мэдээлэл авч надад хэлнэ. Тэгээд л би найрна.

- Чиний санаа гэж... Явчихсан гар юмаа.

-Өөрөө найрчихаар яачаад байгаа юм?

- Зүгээр л хэтэрхий их од болохоор. Надад fanpage хүртэл байдаг. Тийм хүн Сүёлд дурласан гэвэл түүнийг минь гэмтээчихнэ.

- Ямар сүр юм бэ! Зза. Надад ямар ашигтай юм?

- Би машинаа өгье. Ялсан ч ялаагүй ч ашигтай.

- Тохирлоо.

(Pt.3- ийн хэсгээс)
- Хусог надад Сүёл эрт ирдэг гэж хэлсэн. Түүний хэлсэнээр эрт очтол үнэхээр Сүёл эрт ирчихсэн байж байлаа. Түүний хэлсэнээр ном ярьж сүүлрүүгээ тохиролцлоо.

(Pt.7,8- ийн хэсгээс)

-Сүёл худалдагчийн сонгож өгсөн хувцасыг өмсөөд үнэхээр бүр үнэхээр хөөрхөн харагдаж байлаа.

- Түүнийг муу охидуудаас хамгаалж, хамт хичээл таслах гоё байсан. Магадгүй би түүнд сайн болж байна. Үгүй ээ сайн юм байна.

(Pt.9- ийн хэсгээс )
Хусог л намайг шилжиж ирэхийг санал болгосон. Тийм байж одоо хөөгөөд байх юм. Сүёлд түрүүлж сайн болсон байж болно, гэхдээ дахиад хүн сайн болж болохгүй гэсэн хууль байхгүй шд. Нэг хүнийг нэг л хүн хайрлах ёстой юм уу? Айгооо.

(Pt.11- ийн хэсгээс)

Сүёлд албаар уурлах маш хэцүү байсан. Дасгачихаад хаяж байгаа юм шиг. Бидний харилцаа ердөө л үдэшлэгэн дээр тогтож байсан. Үнэхээр юу хийхээ ойлгохгүй, мэдэхгүй байна.

(Pt.14-ийн хэсгээс)

Их завсарлаангаар Хусог над дээр ирээд
- Чамайг Сүёлтой нийлүүлээд өгөх үү?

Цахилгаан гүүдэл биеээр гүйх шиг л боллоо.

You are reading the story above: TeenFic.Net