Багш: за хүүхдүүдээ даалгавараа сайн хийнэ шүү
Хүүхдүүд: за багшаа
Хичээл тарч 1-р ангийн сурагчид эцэг эхээ ирж авахыг хүлээн ангидаа бужигнацгаана. Ханил ээжийгээ ирэхийг хүлээн хаалгаруу байн байн харж суутал хажууд нь суудаг найз нь: Ханилаа чамайг хэн ирж авах юм?
Ханил: ээж
Найз нь:хмм чамд аав байдаггүй юм уу?
Ханил санаа алдаад: байхгүй ээ гэхдээ нэг л өдөр аавтай болноо
Найз: чамд яагаад аав байдаггүй юм?
Ханил: мэдэхгүй...ээээ
Найз нь: эсвэл чамайг муу хүүхэд болохоор чинь аав чинь хаяад явцан юмуу
Ханил: хэрвээ хүүхдээ муу гээд аав ээж нь хаядаг бол чамайг л хаях байх
Найз нь том том нулимс дуслуулан уйлж эхэллээ. Ханил тоосон шинжгүй хаалга ширтэн сууж байтал охин аав ээж хоёр нь хүрч ирээд охиноо аргадаж яагаад уйлсаныг нь асуутал охин Ханилыг заагаад ховлосон бололтой ээж нь түүнрүү муухай харж: хмм муу сайн хүмүүжилгүй юмнууд. Эцэг эх нь яачихсан хүмүүс байдаг юм
Охин нулимсаа арчин: Ханил аавгүй
ээж нь: хмм тэгвэл аргагүйшт яаж олигтой байдаг юм!!!
Энэ үед гаднаас Хэми орж ирээд: аавгүй байхаараа хүмүүжилгүй байдаг юм уу? Харин аавгүй гээд охиныг минь үл тоож байгаа та өөрөө олигтой хүн биш л байна
Охины ээж Хэмиг гүйлгэн хараад ёжтой инээснээ: ийм жаахан охин байж ээж болчихсоныг чинь харахад хүүхэд чинь эцэггүй байгаа нь аргагүй л юм байна. Яасан бөмбөг залгичихаад эзнийг нь олоогүй юу хахаха
Хэми: та яасан царай шигээ бодолтой хүн бээ. Алив миний охин явья. Иймэрхүү муу хүмүүстэй үг ч дугараад хэрэггүй байдаг юм. Тэртээ тэргүй тэнэг хүмүүст мянган удаа цэцэн үг хэлээд ойлгодоггүй юм
Охины ээж: хммм
Хэми охиноо хөтөлсөөр гарлаа. Ханил хацрыг нь даган бөмбөрөх нулимсаа ээждээ харагдуулахгүйг хичээн сэмээрхэн арчин алхана. Ханил багаасаа л хэр барагтай уйлдаггүй үргэлж инээж явдаг хүүхэд байлаа. гэхдээ энэ удаад уйлахаас өөрөөр гомдолоо илэрхийлэх арга байсангүй. Хэми: миний охин битгий уйл... Энэ бүхэн ээжийнх нь буруу миний охинд ямар ч буруу байхгүй
Ханил: үгүй ээ ээжээ та буруугүй зүгээр бид хоёрыг орхиод явсан аавын буруу
Хэми: аав нь биднийг орхиогүй ээ . Зүгээр л ....
Тэр яаж тайлбарлах аргаа олсонгүй. Том болоод бүгдийг ойлгохоор нас биед хүрсэнийх нь дараа охиноо олсноо хэлсэн дээр гэж бодоод Хэми хэлэх гэсэн үгээ залгиж чимээгүй алхлаа.
Ханил хэсэг уйлаад тайвширсан бололтой ээж охин хоёр кафе орж ойр зуурын юм идчихээд дэлгүүрээс хүнсээ цуглуулчихаад гэртээ ирлээ. Хэми шинэ ажилтай болсондоо дэндүү баяртай байх бөгөөд өмнөх оффисын ажлаас нь хамаагүй цөөхөн цагийн амар ажил хийх болсондоо өөрийгөө азтайд тооцно.
Охиныхоо хичээлийг хийлгэж усанд оруулчихаад бусад өдрүүдийн адилаар охиноо унтуулаад дараагынхаа ажилд бэлдлээ.
Тэр өөртөө нээх их анхаарч өмсөх зүүхдээ санаа тавихаа болиод зургаан жил өнгөрчээ. Гэтэл энэ өдөр тэр яагаад ч юм толины өмнө суугаад нүүр нүдээ будаж үзлээ. Гар нь эвлэсэнгүй. Бүүр нэг л болохгүй байлаа.
Тэр яагаад гэнэт нүүрээ будах болсон бэ гэвэл сүүлийн хоёр өдөрт хоёр ч удаа түүнд тусласан өнөөх баян царайлаг залуугаас болсон юм. Хэми түүнд нилээдгүй татагдсан бөгөөд юмыг яаж мэдэх үү өнөөдөр шөнө ч бас цэнгээний газарт ирж магадгүй гэж бодоод гоёх гэж оролдсон нь энэ .
Хэми гэрээсээ гарахаас өмнө охиноо нэг үнсчихээд: миний охин ээждээ санаа зоволтгүй унтаарай . Хаалгыг нь ямар ч хүн тогшсон тайлж болохгүй шүү
Хагас унтаатай Ханил: заа ээжээ
Хэми ажил дээрээ ирээд хувцасаа солих гэж байтал захирал нь орж ирээд: Хэми өнөөдрөөс ширээн дээр гарахаа болиод текэн дээр зогс
Хэми: яагаад гэнэт?
Захирал: дургүй байна уу?
Хэми: үгүй үгүй дуртайяа. Ойлголоо захиралаа
Текний ард ажиллах гэдэг ширээнд захиалга зөөхөөс хамаагүй биед амар ажил ба ахлах зөөгч нар эсвэл бармен нар л энэ ажлийг хийдэг.
Хэми тэр өдөр ажил нь солигдоод зогссонгүй зохион байгуулагч, менежир, захирал гээд бүгд л түүнтэй урьдынхаасаа өөр харьцаж ёстой л алган дээрээ бөмбөрүүлж аяга хагалсан ч цалин хассангүй бүүр юман чинээ ч тоосонгүй.
шөнө дунд Хэми текнийхээ ард зогсож байтал Сэүн ирж текний хажуу талын сандал дээр бүжгийн талбайруу биш Хэмирүү харж суулаа. Хэми: сайн байна уу та?
Сэүн инээмсэглээд: сайн сайн уу?
Хэми: дажгүй шүү
Сэүн: Каин туслах байх ямар байна?
Хэми: надад нээх их хийх юм байхгүй байгаа ч их гоё зугаатай байгаа таньд баярлалаа
Сэүн: чи та та таньд гээд байх юм би тийм хөгшин харагдаж байна уу?
Хэми: үгүй л дээ хэхэ
Сэүн: тэгвэл чи одооноос чи гэж байгаарай *ирмэх*
Хэми: за та юу захиалах уу?
Сэүн хоолойгоо застал Хэми: бишээ чи юу захиалах уу? гэхдээ би үйлчилж байгаа болохоор та гэхгүй бол захирал маань загинана
Сэүн: би юм захиалахгүй ээ одоо гарлаа нэг хүнийг л харах гэж ирсэн юм
Хэми: ммм
Сэүн түүнийг харах гэж шөнө дунд босоод цэнгээний газар ирсэн байлаа. Өдөр уруу царайлчихсан явж байснаасаа хамаагүй дээр баяртай байхыг нь хараад сэтгэл нь амарч харихаар гарлаа.
Маргааш нь Хэми шинэхэн ажилдаа яг цагтаа ирлээ. Каи түүнийг зургийн хэрэгслийн дэлгүүр явуулж хэдэн будаг авчруулчихаад тэр өдөртөө өөр ажил өгсөнгүй. Хэми урланд нааш цааш явж жижиг сажиг юм цэвэрлэсээр . Өдрийн хоолны цаг болоход нэг зочин ирсэн нь Сэүн байлаа. Каи: хөөөх манай урланд яасан ч ирэхгүй будагны үнэртэй муухай гээд байдаг хүн хоёр өдөр дарааллан ирэх чинь юу болоо вээ?
Хэми: сайн уу?
Сэүн Каируу муухай хараад гараа зангидан "хохь нь шүү" гэж ойлгуулаад:гурвуулаа өдрийн хоолонд орох уу ?
Каи: хоо тэгий л даа би яг өл...
Сэүн түүний хөл дээр гишгэлээ. Каи: өлсөөд байна л даа гэхдээ би чадахгүй юм байнаа та хоёр хооллочих би завгүй
Сэүн: өө ямар балай юм бээ? Тэгвэл хоёулаа хоол идэх үү Хэми?
Хэми: дарга амжихгүй юм бол тэгье
Каи шүдээ зуун Сэүнрүү муухай хараад: Дараа чамтай яриатай шүү андаа!!!
Сэүн Каин мөрөн дээр алгадан: өө тэгэлгүй яахав андаа
Тэр хоёр урлангаас гараад ойролцоох нэгэн ресторанд орж ирлээ. Сэүн их боловсон нэгэн бөгөөд Хэмид сандал татаж өгөхөөс авхуулаад эмэгтэйн сонголтыг түрүүлж хийлгэж түүнтэй гайхалтай сайхан харьцана.
Сэүн: нээрээ дээр таны утас дугараад би санамсаргүй харчихсан юм л даа тэр жаахан охин хэн бээ?
Хэми шууд охин маань гэж хэлэх гэснээ ихэнх залуус түүнийг "охинтой" гэдгийг мэдээд түүнийг орхидог тул өөртөө маш ихээр таалагдсан залууг алдахыг хүссэнгүй. Магадгүй нэг яваандаа нэг өдөр хэлэх боломж олдоно гэж найдаад: аан манай дүү байгаа юмаа. Тэр өдөр би ээжийн утсыг барьж яваад тэгээд дүү маань залгасан байна лээ...
Сэүн: ммм. Хэнтэйгээ амьдардаг вэ?
Хэми: ганцаараа...
"Би юу хэлчих нь энэ вээ..."
You are reading the story above: TeenFic.Net