🦋THE GOD🦋 PART 1 [completed] -Миний Бурхан-
Хэрвээ хайр ингэж их өвтгөдөг юм бол би лав хүсэхгүй байна. Би өөрийнхөө эмзэг байдлыг чамд нуулгүйгээр харуулахыг өөртөө зөвшөөрсөн. Харин чи ичгэвтэр байдлыг үл тоон намайг хамгаалахыг өөртөө зөвшөөрсөн. Бурхад бид хоёрыг жигшиж, намайг цаазалж, чамайг шийтгэх байсан ч хувь тавилангийн өмнөөс үгүй гэж хэлэх зориг биднээс нэгэнт гарсан. Гэхдээ бид хоёр хоёул бас алдаа гаргажээ. Чи минь намайг дэндүү ихээх хайрласан буруутай юм, харин би чамд эцсийн мөчид хайртай гэж хэлж амжаагүй буруутай юм.…