⚜️Part 2

Background color
Font
Font size
Line height

🌹• Хэд хоногын дараа Мурад хаан болон Айше хатадын хурим болов..
Тэнд хааны Валиде мөн түүний ах дүүс гээд бүгд ирцгээж гаремд найр боллоо.
Харин тэр хурим тийм ч нижгэр том болоогүй зөвхөн гаремын харьялалд багтаж л өнгөрсөн юм.

⚜️•Энэ явдлаас цааш олон ч жил өнгөрч ордон яг л байдгаараа тайван хаан ч мөн олон дайн тулаанд ялалт байгуулж ордон нэг хэсэгтээ л аз жаргал баяр хөөр шехзаде нарын инээд хөөрөөр бүрхэгдсэн юм..

🥀•Гэтэл нэг өдөр
ВАЛИДЕ ХАТНЫ БИЕ МУУ БАЙНА! гэсэн оточын яриа ордны аз жаргал баяр хөөрыг агаарт замхруулах мэт болов..
Ордон маш олон хоног Валиде хатны бие яаж байгаа бол гэсэн гүн бодолд дарагдан сууцгаана..
Ялангуяа Мурад хаан Атике хатан 2ын сэтгэл санаа маш муу байсан юм. Үүнээс болоод хаан хэнтэй ч уулзахгүйгээр үргэлж валидегээ л харна..

🥀• 2хоногын дараа нэг өдөр бүгд гаремд сууцгааж байхад
Харуул:
АНХААР! ВАЛИДЕ КӨСЕМ ХАТАН ХАЗРЕТЛЕРИ хэмээхэд бүгд босож 2тал болон ёслов.
Валиде хатан гаремаар явсаар суудалдаа сууж гараараа дохив.
Көсем- [Айше руу харан] Хуриджихан хаана байна?
Айше- Тэр өргөөндөө байгаа хатантаан түүнийг дуудуулах уу?
Көсем- Хурдан авчир гэж хэлээд урагш харав.
[Хуриджихан орж ирэн Валиде хатанд ёслоод гарыг үнсэв]

⚜️•Хуриджихан нь Айше хатны төрүүлсэн Мурад хааны ганц охин нь.

Хуриджихан- Валиде таны бие зүгээр болоо юу гээд инээмсэглэн түүний хажууд суув.
Көсем- [инээмсэглэн] Тиймээ Нар мэт гэрэлтэх Хуриджиханаа хараад зүгээр болчихлоо.
Санавбер- Хатантаан таны бие сайн болсонд баярлаж байна [инээх]
Көсем- [Толгой дохих] Энд би нэг зүйлыг хэлэх гэж бас нэг зүйлыг нэг хүнд өгөх гэж ирсэн.. Би цаашид юу болохыг мэдэхгүй
Валидегынхээ амьдралаар амьдарна эсвэл
Аллахын тэвэрт очно..
[Санаа алдан бөгжрүүгээ харан]
Хасеки Хюррем Хатанаас Валиде Нурбану хатанд Нурбану хатнаас Валиде Сафие хатанд Сафие хатнаас надад эцэст нь
[Хуриджиханруу харан] Чамд..
Хуриджихан чи бол хаан угсааны хатан. Төрөхдөө л хатан болж мэндэлсэн.
Бас чи Гаремыг хэнээс ч илүү захирч чадах хүн болохоор энэ бөгжыг чамд өгч байна..
Ингээд би явлаа хэмээгээд гаремаас гарав.

•Харин үүнийг сонссон бусад хатад гайхсан юм. Айше хатан авна гэж бодож байсан ч аваагүйдээ урам нь хугарсан ч түүний охинд эрх мэдэл шилжсэн учир санаа зовох зүйлгүй байлаа..

🥀• Маргааш нь Валиде хатны туслах Малхун авхай Гаремд ирэн Валиде Көсем Хатан өөд болсныг зарлаж Мурад хаан 3 өдөрын гашуудал зарласан юм..
Валиде хатан өнгөрсөнөөр Мурад хаан хэзээ ч арилахааргүй уй гашууд автаж байлаа..

Харуул: [ёслон] Хаантаан Айше хатан мориллоо..
Хаан-Оруул
Айше-[Орж ирээд ёслов]
Мурад-Юу болоов Айше? Одоо би хүнтэй ярилцмааргүй байна чухал яриа биш бол гар.
Айше- [хажууд нь суун]
Мурад чамд хийх олон зүйл бий.
Төрийн ажил ч их байгаа
Бид 3 өдөр гашуудлаа. Бас чамд илүү гашуудах цаг байхгүй Мурад.
Бүгд л цаг нь болохоор үхдэг. Энэ жам.
Би чамд урам зориг өгөх гэж л ирсэн.
Ирээдүйгээ хар.
Валиде байхгүй болсон ч би хажууд чинь байна.
Мурад- Би чамайг ойлгож байна Айше. Надад цаг байхгүй гэдгийг ч мэдэж байна.
Бас төрийн хэргээс гадна илүү чухал дахин шийдвэрлэх хэрэг байна.
Айше- Юу юм?
Мурад- [айшеруу харан]
Угсаа залгамжлагчыг ахин шалгаруулах.
Ахмед Махмуд 2 том болцгоосон. Энэ 2ын нэг нь ирээдүйн хаан болно.
Ахмед зоригтой эрэлхэг ухаалаг бусад шехзаде нарын аль л гүйцэхгүй
Махмуд ч мөн хүчтэй зоригтой хоёул миний эрэлхэг шехзаде нар. Ах нь хаан болох ёстой гэдэг хууль буруу ч байж болно.
Айше- Гэхдээ чи Ахмедыг төрөхөд л Угсаа залгамжлагчаар сонгосон.
Мурад- Тэгвэл одоо ахин шалгаруулна гэж байна Айше. Аль эрэлхэг ухаалаг нь л хаан болох ёстой. Өөр зүйл байхгүй бол одоо яв.
Айше- Ойлголоо гээд гараад явлаа.

🥀• Ийнхүү Айше хатны хамгийн ихээр айж байсан зүйл нь биелэлээ олсон мэт түүний дотор урагдах шиг болов..

⚜️Хэд хоногын дараа Өв залгамжлагчын сонгох тэмцээн эхлэв.
Үүнд зөвхөн Хаан Ахмед Махмуд нар оролцох байлаа.
Мурад хаан- Өв залгамжлагчын сонгосон даруйдаа Валиде нар луу нь захиа илгээнэ гэж тушаав.

Айше ч дотроо Ахмед л хаан болох ёстой гэсэн бодолдоо сохорон өрөөндөө сандаран зогсоно.
Санавбер ч мөн гэхдээ тэр их хатуу чанга хэлсэндээ үргэлж хүрдэг Махмудыгаа Ахмедаас дутаахгүй гээд үргэлж түүнд санаа тавьдаг учир нь Махмуд түүнийг Валиде Хатны Суудалд аваачих ганц найдвар нь байсан болохоор..

Харуулууд захиаг хатадад аваачиж өгөхөд тэд бушуухан нээж үзээд уншив. Захианд:
Хаан хүн гэдэг өрөвч үедээ өрөвч, хатуу үедээ хатуу байх хэрэгтэй. Гэр бүл хэдий чухал ч хаан хүн эзэнт гүрнийхээ төлөө, эзэнт гүрнийхээ ирээдүйн төлөө зоригтой шийдвэр гаргадаг байх нь зүй ёсны хэрэг. Миний хөвгүүд ухаалаг мөн энэрэнгүй ханхүү нар болон өсж. Гэхдээ хэт энэрэнгүй зан хаан хүнд тохиромжгүй гэдгийг хэлмээр байна. Бас валиде хатан чухал ч түүний үгэнд байнга орохгүй байх нь зөв. Учир нь улсын хаан хэн нэгний үгийг дагах ёсгүй. Мөн хэн нэгнийг даган дуурайх ёсгүй. Өвөг дээдсээ хүндлэх нь зөв ч чи бол чи. Түүн шиг хүн болно гэж гишгэсэн мөрийг нь дагадаг хүн хэзээ ч сайн хаан болж чадахгүй. Олон алдаа харж чадсан ч би угсаа залгамжлагчаа сонголоо. Гэхдээ үүнийг Ахмед Махмуд хоёр сэлэм гардаж авах ёслолдоо орсоны дараа олон нийтэд зарлах болно. Миний сонгосон Османы эзэнт гүрний угсаа залгамжлагч ханхүү бол Махмуд. Би түүнээс олон алдаа олж харсан ч засж залруулж чадвал агуу хаан болно гэдэгт итгэлтэй байна. Ахмед хүү минь чи гайхалтай ханхүү. Чамаас олон гайхалтай үйлс гарна гэдэгт итгэлтэй байна. Хаан хүн чухалч түүний дэргэд байж засж залруулах ухаалаг нэгэн хэрэгтэй. Тэр нь чи байж чадна гэдэгт би итгэлтэй байна. Угсаа залгамжлагч болсон гээд өөрийгөө дөвийлгэх явдал гарах ёсгүй. Хүн өндөрлөгт хүрэх тусмаа улам даруу занг бишрэх хэрэгтэй юм шүү.

Үүнийг уншсан Айшегын дотор асаж байсан гал хэмжээлшгүй их уур хилэн, урам хугаралт, гомдол бүрхэж шууд хааны өргөөнд очин:

Айше: Мурад хаан би Ахмедыг дүүдээ ялагдуулахын тулд тэгж их хайрлаж тэгж их нандигнаж өсгөөгүй. Чи ч мэднэ. Яаж ингэж чадаж байна?

Мурад: [айшеруу харан] Миний гаргасан шийдвэр чамд таалагдахгүй байна уу?

Айше: Чи хэзээ нэгэн цагт биднийг орхино. Тэр үед тэр эх хүү 2 надад миний хүүхдүүдэд яаж хандах юу хийхыг бодож үзсэн үү? Чи бидэнд ийм хувь тавилан бэлдээ юу?

Мурад: Тиймээ бодож үзсэн.

Айше:Намайг цөлнө эсвэл цаазлана. Дүү нараа ахыгаа яах нь тодорхой.
Бас хэрцгий хаан ямар байдгийг чи тэр хүүгээсээ л олж харах нь дээ.

Мурад: Чи бол энэ улсын хасеки хатан. Хэн чамд гар хүрч зүрхлэнэ гэж. Хэн ч чадахгүй

Айше- Тэгвэл би хүрч чадна.

Мурад: [дуугаа өндөрсгөн] Чиний ганц зорилго хүүгээ хаан болгох юм уу?

Айше- Тийм хаан болгох. Үгүй бол ганц л зам байдаг юм цаазлуулах. Чиний ах Мэхмэд ч гэсэн цаазлуулсан.

Мурад-Эрх мэдэлд тэгтээ шунаа юу? Валиде хатан болохыг тэгж их хүсээ юу? Хүүгээ зөвхөн хаан болгохын тулд хайрлаж өсгөө юу "хөмсөг зангидах"

Айше- Тэгээд би яг юу болгох юм үргэлж Санавберын хүүгын хажууд явах зүгээр нэг паша мэтийн зүйл болгох юм уу Мурад!

Мурад- Баязит юу юм? Касим хэн юм? Ибрагим яг юу юм? Чи харахгүй бну? Ханхүү нарт үлгэрт гардаг шиг аз жаргалтай төгсгөл үгүй. Тэднийг хаан шийддэг юм?Миний сонгосон хаан. Махмуд. Ойлгов уу? Чи мянга уурллаа гээд энэ өөрчлөгдөхгүй.

Айше- Махмуд үгүй болчихвол өчиггүй Ахмед хаан болно тийм биздээ?

Мурад-Амаа мэдээрэй Айше

Айше-Одоо би тэрнийг залгамжлагчын эх гд хүндлэх хэрэг гарах шив би хүүхдүүдээ трний гарт цаазлуулуулахаас эмээж бна.

Мурад-Би чамайг Санавберыг хүндэл гээгүй. Би ойлгохгүй байна Айше.

Айше-Тийм ээ Махмудаа хаан болго.
Санавберыг ч Валиде болго. Тэгээд чамайг аллахын тэвэрт очсны дараа удахгүй бүгдээрээ хамтдаа уулзья. Энэ чиний хүсэл үү?

Мурад- Миний таньдаг байсан Айше хаашаа алга болчихсон юм?
Миний хайрладаг нэгэн хаана байна?

Айше- Тэр бүх зүйлээ чамд бас хүүхдүүддээ зориуладаг Айше чинь дөнгөж сая үхчихсэн. Одоо харамсаад байгаа хэрэг үү?

Мурад- Тийм бололтой одоо гарж болно.

Айше- Одоо би өмнөх шигээ сул дорой байж юу ч хийхгүй суугаад байж чадахгүй.
Чи тэгээд надад бас ахмедад мэхмэдэд эртүгрүлд ямар хувь тавилан бэлдээв?

Мурад- Чиний төсөөлж байгаагас чинь ч илүү хувь тавиланг. Чиний нүд үхлээс өөрийг харахаа больж.

Айше-Үхэлээс өөр ямар зам бга юм махмуд хаан болвол тэрний хүү л хаан болно.
Миний шехзаде нарт боломжгүй. Бусад шехзаде нарын адил өрөвдөлтэйгөөр цаазлуулна. [нүдэнд нь нулимс цэлэгнэн]

Мурад-Гар Айше. Би чамаас ийм үг сонсож байгаадаа итгэхгүй байна.

Айше- Би энэ ордонд ирээд чиний валиде Көсем хатныг хараад яг л түүн шиг валиде болно гэж боддог байсан. Бусад Валиде хатад шиг түүхэнд нэрээ үлдээсэн Валиде болохыг хүсэж байсан. Чи үүнийг минь булаачихлаа.

Мурад- Чи хэзээ ийм болчихсон юм Айше. Чиний нүдэнд зөвхөн эрх мэдэл л чухал харагдаж байна. Ахмед Мехмед Эртүгрүл нар зүгээр л шалтаг мэт харцнаас чинь харагдаж байна. Миний хайртай хатан. Үзэгслэн гоо энэрэнгүй сайхан сэтгэлт Айше минь хаана байна. Аз жаргал инээд хөөр бэлэглэгч ор мөргүй алга болж. Одоо зөвхөн чи эрх мэдэлд шунасан хатан л харагдаж байна. Одоо явдаа. Хүүхдүүд дээрээ оч.

Айше- [амьсгаа аван ширээн дээрх хутгыг хараад, хутгыг бариад] Надад одоо алдах зүйл үгүй болсон бололтой. [цээжрүүгээ дүрээд газар унав]

Мурад- [Айше дээр очоод тэврэн] [дуугаа өндөрсгөөд]
Харуулд: Оточ дууд!
Тэр эрх мэдэл амьнаас чинь илүү чухал юм гэж үү Айше. Амиа бодсон эмэгтэй хэний дураар үхэх гээв. Чи байхгүй бол хүүхдүүдыг чинь хэн хамгаалах юм.
[Хэсэг хугацааны дараа Айшег оточын өргөөнд хүргэлээ]

Оточ- [инээмсэглэн] Хаантаан санаа зовох хэрэггүй дээ. Азаар амин тул газараас нь холуур байна. Одоохондоо ухаангүй байгаа ч Хатан удахгүй хөл дээрээ босноо гээд оточ нар явав.

[Хүүхдүүд нь ирэн]
Ахмед-[Айшегын гарыг бариад нулимс унаган]- Шөнийг гэрэлтүүлэх гэгээ, миний гэрэл цацруулсан валиде. Таны халуун сэтгэл энэрэл хайр биднийг зуны нар адил дулаацуулсан. Бидний зүрх гал адил дүрэлзэж байна. Биднийг аваач, цэцэрлэгтээ дагуулан оч, эргээд ирээч дээ. Таны минь гэрэлд цөл ногоорох учиртай, булшнууд ч цэцэглэх ёстой, ямар ч гашуун дарс үзэм адил амттай болно, тэгж байж бидний талх жигнэгдэнэ. Сэтгэлийн нар минь, зүрхний од минь, үзэсгэлэн гоогоороо нар сарыг халхлах эх минь эргээд ирээч. Эргэж ирээд өрөвдөлтэй биднийгээ энэрээч. Намган дундаас биднийгээ татаж гаргаач. Би таныхаа шуурган дунд өссөн, мод болж төлөвшсөн, хөрсөнд үндсээ тавьсан. Хэдий итгэлыг чинь алдсан ч өрөвдөлтэй Ахмедаа хамгаалаач дээ. Намайг битгий орхиоч дээ валиде. Одоо л биш, битгий орхин яваач.

🥀•Энэ үйл явдлыг мэдсэн Санавберын туслах түүнд очиж мэдээллээ.

Санавбер- Айше ийм тэнэг гэж бодсонгүй шүү. Өөрийг нь хамгийн их хайрладаг хүнээ өөрөөсөө түлхдэг чи ч тэнэг амьтан юм даа.
Энэ янзаараа сайн тэнэглээд ав. Удахгүй Мурад хаан ч үхнэ. Чи ч үхнэ.

                     ⚜️To be continued⚜️

You are reading the story above: TeenFic.Net