part 1⚜️

Background color
Font
Font size
Line height

1647 он.

🥀• Османы Эзэнт Гүрэн•

"Баяр хүргэе эрхэм дээдсээ. Санавбэр авхай шехзаде төрүүллээ" хэмээн оточ хэлэхэд хаан инээмсэглэсээр оточийн өрөө рүү оров.

Энэ ордонд хүүхдийн уйлах дуу цуурайтах агаад нэг л хүнээс бусад нь бүгд жаргалтай байх ажээ. Тэр бол хааны анхны хатан Айше байв. Айше хатан ч өөрөө шехзаде Ахмед Хуриджихан хатан 2ын эх байлаа. Мөн хүү нь ууган шехзаде байсан.

Тэрээр "Чиний нэр Махмуд" хэмээн чихэнд нь гурвантаа шивнэн хэллээ. Зуны эхэн сарын энэ өдөр Османы эзэнт гүрний хоёр дахь ханхүү мэндэлжээ.

                                ⚜️⚜️⚜️

2 жилийн дараа

Айше "Махидевран авхай төрсөн гэж сонссон. Аллах шехзаде Османд урт нас хайрлах болтугай."

Санавбер "Амен"

Айше- [инээн] Чи ингэж хэлэх хүн мөн үү?
Чиний хүүгээс бусад нь үгүй болж байвал чамд сайн гэж чи боддог биздээ

Санавбер- Айше тэгээд чиний хүү хаан болно гэж үү? Намайг тийм амархан бууж өгдөг хүн гэж бодоогүй биздээ [жуумалзах]

Айше- Тэгвэл чиний хүү хаан болно гэж бодоо юу? Ахмед ууган шехзаде илүү зүйл горьдох хэрэггүй. Хаан угсаа залгамжлагчаа Ахмедаар тодруулсан. Чи энийг өөрчилж чадахгүй.

Санавбер- Чадах ч юм билүү? Ирээдүйд юу болохыг чи ч би ч мэдэхгүй. Магадгүй хаан угсаа залгамжилагчаа ахин тодруулах ч юм билүү [ёжлон инээмсэглэх]

Айше- [босон] Өөрийгөө юу гэж бодоов Санавбер! Тэрнээс чинь өмнө би чиний хүүг алчихна шүү! Одоогоор чи би Ханиф Махидевран биднээс хэн нь ч Хасеки хатнаар сонгогдоогүй байна. Өөрийгөө эрх мэдэлтэйд бүү тооц.

Санавбер- Хасеки биш Валиде хатан болох л чухал. Энэ миний ч чиний ч хүсэл. Юм бүхэн 2 талтай Айше. Дараагын хаан нь шехзаде нараас хэн нь ч байж болно. Цаашдаа ч олон шехзаде мэндэлнэ. Болгоомжтой бай гээд яваад өгөв.

🥀•Айше ямар ч үг дуугүй үлдэв.

⚜️• Маргааш нь
•Гаремд харуулын
"Валиде Көсем Хатан Хазретлери" хэмээх дуу хадахад бүгд дээш босон ёслов. Көсем хатан нь хааны эх ба гаремын захирагч ажээ.

Османы эзэнт гүрний хүчирхэг их хатдын дөрөв дахь нь ба Мурад хааныг бага балчир байхад төр улсыг захирч байв. Хюррэм,нурбану,софия хатдын дараа ордог ба тэрээр түүхэнд "Алагдсан эх" хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Көсем хатан нь ард иргэддээ өрөвч нигүүлсэнгүй гэдгээрээ алдартай хатан байжээ.

[Тэр гаремын дээр суугаад]
Көсем- Айше Санавбер та 2ыг өчигдөрхөн ам мурийсан гэж сонслоо [уурлангуй]
Яагаад? Энэ бол Гарем өөрсдыгөө юу гэж бодоов? Айше би чамайг хайрладаг гэхдээ чи Мурадын хайртай хатан байлаа гээл ингэж даварч болохгүй [ууртай харцаар]
Чи энд хатны хувьд тэвчээртэй ухаалаг байх ёстой. Үгүй бол чиний энэ тэвчээргүй зан чамайг хатны суудлаас дээшлүүлэхгүй шүү![Санавбер лүү харан] Чи өөрийгөө нэг шехзаде төрүүллээ гээд юу гэж бодоов?Айше та 2 адилхан хэргэм зэрэгтэй. Цаашдаа чи энэ дэврүүн зангаа барихгүй бол чи ч мөн хатны суудлаас дээшлэхгүй гэдгийг анхааруулья!

Көсем- Энэ хэргийг Мурад Хаан сонссон. Тэгээд та 2ыг хуучин ордон руу түр хугацаагаар явуулна. Гэмээ ухаартлаа тэнд байцгаа. Хүүхдүүдтэйгээ ч уулзахгүй.
Айше- [дотроо бодон] Валидегын үгээр хуучин ордон руу явах хэрэгтэй хаан дээр очвол тарьсан хэрэг дээрээ нэмээд хааны уурыг хүргэнэ.
Ойлголоо Валиде таны хэлснээр хийе.

⚜️•Ингээд Айше Санавбер 2 өөр өөрсдын сүйхдээ суун Хуучин ордонг зорив.

Хуучин ордонд ирээд нилээн хэд хонолоо.
Айше үргэлж хааныг бас хүүхдүүдээ бодон хэзээ ир гэж дуудах бол гэсэн бодолд автан өрөөныхөө цонхоор хол байгаа ордоноо харан сууна.
Санавбер ч мөн тиймэрхүү бодолд автан 4 ханан дунд зогсоно.
Тэд их таарамж муу байсан учир хоорондоо нэг их ярьдгүй байв.
Гэтэл нэг авхайгын санамсаргүй байдлаас болоод тэдний байсан ордонд гал гарч бүгд сандралдав. Үүнийг сонссон хаан даруй Айше Санавбер хатадыг хурдан авчруулахыг тушаав.

Тэд ордонд буцаж ирлээ.
Айше хатан хааны бас хүүхдүүдээ маш ихээр санасан байсан учир нэг хэсэгтээ л тэднээсээ салсангүй.

Хэд хоногын дараа Гаремд:
Санавбер хатан туслах Назиф авхайтай сууж байхад нь Айше хатан орж ирэв.

Айше- Чи үнэхээр энэ олон хоног болж байхад надаас уучлалт гуйхгүй юм уу?
Санавбер-[Айшеруу харан] Би яагаад чамаас уучлалт гуйх ёстой гэж?
Айше-Чамаас болж гаремд хэрүүл гарсан. Ойлгохгүй байгаа хэрэг үү?
Санавбер- Би чамаас уучлал гуйх хэмжээний хүн биш. Би чинь шехзаде Махмудын эх Санавбер хатан шүү дээ хэмээн [хөмсөгөө өргөв].
Айше- Тэгвэл би ууган шехзадегын эх. Чи тодорхой хэмжээгээр хүндлэх ёстой. Тэгээд ч би хааны нэг их үнэлдэг хатан нь биш. Чамд зүгээр л азаар нэг шехзаде мэндэлсэн гэж бодоод тэр хүүгээ хамгаалаад суу.
Санавбер- Тэгээд чи өөрийгөө Хасеки хатан болно гэж бодоо юу? Махидевран,Ханиф эсвэл би ч болж болно.
Айше-Үгүй дээ. Ганцхан би Цорын ганц би байх болно. Та нарын хэн чинь л Хасеки цолд хүрэхгүй гээд босоод яваад өгөв.

⚜️•Хэд хоногын дараа Мурад хаан Айшег өргөөндөө дуудаад:

Мурад хаан- "инээмсэглэн" Хайрт минь..
Гоо үзэсгэлэнг чинь хорвоо дэлхий багтан дуулна.
Юутай сайхан харц,инээмсэглэл,төрх вэ..
Би асууя..Үсний үнэр ийм анхилуун байдаг юм гэж үү? Энэ өнгө, энэ гялбаа, энэ гэзэг Ёр бусын үнэр нь оюун ухааныг минь дүүргэсэн..
Түүнтэй зүйрлэх өөр юу байна..
Энхрий ялдам, Сэтгэл булаам
Чиний минь гоо сайханг илэрхийлэх нулимс нүдэнд минь дутна.
Гол мөрний урсгал тэнгис далайд ч байхгүй.
Хөөрхий би ухаанаа алдсан мэт..
Үргэлж ийм байг..Сэтгэлээ ханатал Хүчээ барагдтал биширнэ..
Миний хатан
Миний туйлын туяа
Гэрэл цацруулсан хүүхдүүдын минь валиде
Аз жаргалыг бэлэглэгч
Миний үнэт чулуу
Миний аз жаргал бэлэглэгч
Бусдаас онцгой хатан минь
Миний Айше
Энэ цагаас эхлэн миний Хасеки, цорын ганц хууль ёсны гэргий минь байх болно хэмээгээд үнсэв..

[Хааны өргөөгөөс гараад Айше өөртөө хэлэн]
🌹• Би бол Айше
Османы эзэнт гүрэнд зарагдсан боол..
Дэнэфер мөрөн Хар тэнгисыг гатлан авчирсан боол..
Төрсөн эцэг эхээ алдсан боол..
Ах дүүгээ хайртай бүх хүмүүсээ
Агуу давалгаанд үхэж
Ойр дотныхонтойгоо диваажинд нэгдэхыг хүссэн боол..
16 насандаа гай зовлон хорвоогын муу муухай мэдэрсэн боол..
Нэг л өдөр зуун насаар хөгширсөн
Аз жаргалгүй цор ганцаараа хоцорсон
Өөрийн зовлонг хэнд хэлж байгаагүй
Хэнтэй ч хуваалцаж байгаагүй
Зовлонгоо цээжнээсээ сугалан авч тэнгист хаясан
Давалгаанд тушаан алс хол хөвүүлсэн
Тэсэхын аргагүй үед ч инээмсэглэж чаддаг байсан
Би зөвхөн гэр бүлийнхээ араас л нулимс унагаасан
Боол бүсгүйг Хасеки хатан болгож чадсан..
Ийнхүү би амьдрал хувь заяагаа өөрчилсөн газар байна..
Султан Мурад хааны ордонд
Нэгэн цагт өшөө авалтаар дүрэлзэж байсан сэтгэлд минь Хайрын оч үсрэн дүрэлзэнэ гэж санасангүй..
Би бол АЙШЕ
Мурад хааны боол,татвар эм,хатан, 4 хүүхдийнх нь эх,хууль ёсны гэргий АЙШЕ..
Амь амьдралынх нь утга учир нь
Хайрт нь
Бал бурам
Гэрэлтэх сар нь..
Үнэт чулуу нь
Хаврын сарнай нь
Аз жаргал бэлэглэгч нь..

Би Бол Айше
Ахмед Хуриджихан Мэхмэд Эртүгрүл нарын жаргалтай эх..
Хасеки Айше хатан
Хүүхдүүд минь би өөртөө болон та нартаа амласан, андгайлсан..
Өмсгөлынх нь хормойг үнсэх гэж би тонгойж байсан бол
Нэг өдөр тэд миний өмнө сөхөрч надад хүндэтгэл үзүүлэх болно..
Тэр өдөр ирлээ..
Надад маш их зовлон олон хохирол гамшиг авчирсан дайснуудын төгсгөл ирлээ..
Эцэст нь би тэднээс онцгойрч чадлаа
Санавбераас, Махидевранаас, Ханифаас..
Одоо би илүү хүчирхэг боллоо
Би хүүхдүүдээ бусад дайснуудаас хамгаалж чадахаар хүчирхэг боллоо..
Мурад хааны цорын ганц Хасеки хууль ёсны гэргий хайрт нь болж чадлаа.
Одоо өөрийгөө болон хүүхдүүдээ дайснуудаасаа хамгаалж чадах эрх мэдэлтэй боллоо хэмээгээд гаремд орж ирлээ.


⚜️To be continued ⚜️

You are reading the story above: TeenFic.Net