Tags:
Сорхугтани

Сорхугтани

2,199 167 39

Иx түүхийнхээ өлмийд өргөн баривБидний алхан буй газрын хөрсөн дээр ямархан үйл явдал өрнөж, бидний өвөг дээдэс хэрхэнбахдам гавьяа байгуулж явсныг өнөөгийн хүмүүс бид үргэлжлүүлж эс чадлаа ч мартахучиргүйн тул энэхүү романыг чадан ядан бичиглэв.Зохиогч Бямбаагийн СарантуяаЗохиогчийн зүгээс. Энэхүү романыг хайртай ээж Халтарын Отгон таныхаа гэгээн дурсгалдзориулан бичив. Охин тань энэ номыг бичсэнээр энэ хорвоод ирсэн зорилго хийгээд эмэгтэйхүн болж төрсөн эх хүний үүргээ сайтар ухаарлаа. Үүгээр би хайртай ээж таныхаа нэгэншөнө өндийн хөхүүлсэн ачийг тань хариулсан болов уу гэж сэтгэнэ. Бусад олон шөнүүдийнтань ач элбэрлийн хариуг өнөө би өөрийн үр хүүхдүүддээ зориулах болно. Мөнх хөх тэнгэр,мөнхүү ногоон газар шороондоо амгалан нойрс доо."Ертөнцийн олон ард түмний дунд Сорхугтани бэхи шиг дахиад нэг л бүсгүй байх юм бол биуул шугамандаа эм хүйстнийг эр хүнээс дээд төрөлтөн юм байна гэж хүлээн зөвшөөрөхбайсан".Плано Карпини"Сорхугтани хатан бол маш их ухаантай, авьяаслаг, бүх талаараа дэлхийн эмэгтэйчүүдийндотроос товойж байлаа. Тэрбээр даруу бүрэгд…